УИХ төрийн ордны гадна хуралдана
2013-07-02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ үеэр хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлын гишүүд хэлэлцээд долдугаар сарын 10-ны 11.40 цагаас тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

СЕХ мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан асуудлаараа мэдээлэл хийж, сонгуулиар хэдэн төгрөгийн зардал гарсан, мөн хэдийг хаана юунд зарцуулсан, хэдэн төгрөг хэмнэсэн бэ гэдгээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн санал тоолох машин, иргэний бүртгэлтэй холбоотой ямар нэг зөрчил маргаантай асуудал гараагүй, сонгууль хэвийн явагдсан хэмээн онцолсон.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь  “Монгол Улсын Их Хурлын 1993 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан. Уг тогтоолд өөрчлөлт оруулахдаа  “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, тангараг өргүүлэх чуулганы хуралдаан Эзэн Чингисийн хөшөөний дэргэд буюу гадаа хуралдах өөрчлөлт оруулах нь зөв” гэж үзжээ.

Зарим гишүүд энэ асуудлыг эсэргүүцэж, чуулганаа танхимдаа хуралдуулчихаад гадаа гараад тангараг өргүүлж болно гэх саналыг тавьж байв.

Гэхдээ нэг удаагийн чуулган учраас заавал бичиг цаас гэхгүйгээр хөшөөний орчмыг тохижуулаад гадаа хуралдаж батлаад тангараг өргүүлж, ард түмэндээ нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн байна.  Тиймээс өнөөдрийн хуралдаанаар  “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжив.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
солиотой юм.
2013-07-03
songuuli duussan:
songuuli urs tur odoo duussanyg AH oilgoj yaraltai arga hemjee avaach ee.
2013-07-02
odo ajil:
bolj l bna gehdee naana chin edyn zasag suurlee gadaad dotood orchin hetsuu bna aa. business hiideg bidend ikh l hetsuu bna daa. odoo yakh vee. AH d art tumen khangalttai itgel ugluu. zuv ch baikh. gekhdee odoo ajlaa hii show dakhaa bolio. eslol dotor hiih gadaa hiih nekh sonin bish. uls show l gej uzne. zaa yakhav ugaasaa show chin presidenttei uchir odoo buur tasal bolj. ajlaa ekhluulmeer bna aa. irekh namar gekhed baidal saij rakhgui bol duusaa shuu tamin ee. ZG jaal rga hemjee avaa. odoo ter 1.5 terbum yn bod chin duuslaa tegeed yakh vee. dampuurakh uu bugdeerei?
2013-07-02
zochin:
zuw baina ,demjiji baina
2013-07-02