Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө
2013-07-03

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны хэлэлцэх эхний асуудал  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл юм. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тавьж, хяналтын тооллого хийхэд нэр дэвшүүлсэн гурван нам болоод гадаадын ажиглагч нар ямар нэгэн гомдол мэдүүлээгүй тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дийлэнх хувь нь сонгуулийн хороодод ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулалд олгогдсон зэрэг хэд хэдэн зүйлийг тайлбарласан юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуусан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг хуулийн төсөл дэмжигдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржид УИХ-ын дарга гишүүдийнхээ өмнөөс дахин баяр хүргэлээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Vandan:
Монгол Улс мандан бадраг
2013-07-03
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-03