УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө
2013-07-03

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж, саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Танилцуулгын дараа гишүүдээс асууж, тодруулах зүйл  байгаагүй тул ийнхүү анхны хэлэлцүүлэгээр санал хурааж, 76,6 хувийн саналаар батлагдлаа.

Үүний дараа  Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Баярцогт хийсэн. Уг хуулийн төслийг өмнө нь Байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд дээрхи хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж. Үүний  дараа гишүүд хуулийн төсөл санаачлагчдаас асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд төрийн аудитын тухай хууль монголын төрд маш чухал гэдгийг онцолж, 81хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн уг төслийг Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
bidbuhed:
shuudii hoon bayanmongol horoolliin baruun hoid tald heseg humuus ueriin dalan setleed gol ruu shoroog n asgaj zam taviad barilgiin ajil hiigeed bna,survaljlah arga bna uu
2013-07-03