Усанд хоёр хүн амиа алджээ
2013-07-03

Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4.5 км Байдаг богд амралтын газрын орчим Туул голын усанд хүн осолдсон гэх дуудлагыг өчигдөр 22:01 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийг гаргахад хоёр иргэн морьтой голоор гарах гэж яваад усанд осолдсон байж болзошгүй байсан тул нөхцөл байдлыг тодруулж эрэн хайх ажиллагааг явуулж 14 настай эрэгтэйн цогцсыг  осолдсон газраас хоёр км гаруй голын дунд салаанаас, 6. 06 цагт, 53 настай эрэгтэйн цогцсыг  осолдсон газраас 5 км гаруй зайнаас  голын урд салаанаас 8.10 цагт олж ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Холбогдох байгууллагаас цаг агаарын болон ослын талаарх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хэлбэрээр тогтмол хүргэж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй, аюулгүй байдлаа хангадаггүй, гарц гарамгүй газраар гол гатлах гэж оролддог, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ордог байдлаас үүдэн голын усанд осолдож амь насаа алдах явдал гарсаар байна.

Мөн завьт эргүүл хийж байхад голын эрэг дээр байна насны хүүхдүүд олноор өдрийг өнгөрүүлж байгаа нь эцэг эхчүүд бага насны хүүхдэд хараа хяналт тавихгүй байгааг  харуулж байна.

Иймд иргэд, амарч зугаалж байгаа иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж үерлэсэн голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж бага насны хүүхдийг тодорхой хариуцах хүнгүйгээр гол усруу явуулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
usa aas:
um maani bad mi hum, um amgalan baih boltugai burhan orshoo
2013-07-03