Богд уулын арын зам 2014 онд ашиглалтад орно
2013-07-04

 

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Өнгөрсөн оны 6 сарын 25-аас эхэлсэн тус ажлын гэрээт хугацаа  2014 оны 8 сарын 01 –нд дуусах юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 24 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр бөгөөд явган хүний замын ажил давхар хийх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин