Такси № 2
2013-07-04

1.Караоке зун орлогогүй МУИС-ийн замаас “10-р хороолол явья хөө” гэсэн эмэгтэйг суунгуут л утас нь дуугарлаа.

“Байна уу... Өө за... айн хаана вэ ...ээ тэгээд цагдаа магдаа дуудсан юм уу. Харин Чука  ах руу чинь хэлээд үзье дээ... Чи чинь хэзээ машин авчихсийн бэ...ккк за за”

З -Өө, манай нэг дүүгийн хүүхэд бас машинаа мөргүүлчихэж.

Т -Бас гэж урьд нь

З -Харин тийн, урьд нь нэг машин аваад бас шүргэлцлээ л гэсэн. Машин үнэн зохихгүй юм аа.

Т -Араас нь машин орчихсон юм уу.

З -Тийн. Араас нь орсон гэнэ. Хэнийх нь буруу байсан юм мэдэхгүй.

Т -Араас нь орсон машин л буруудна даа.

З -Тийм, буруудах л байх л даа. Тэгээд яаж явсан байгаан. Уг нь ч айгаад манай эд нар дүрмээр нь явна л даа.

Т -Ямар машин авсан юм

З –Мэдэхгүй ээ, сая хэд хоногийн өмнөөс л уулзахгүй таг алга болчихсон, тэгсэн машин авсан байна ш дэ. Тэгээд дадлага хийж байгаа л...

Т  -Одоо тэгээд олон золгоод, хашраад болих байлгүй дээ.

З -Харин яахийн бол. Зохихгүй л байгаа юм даа. ...Хүмүүс ер нь бие биетэйгээ барьцаж их машин авахийн. Мань мэт шиг нь юм авчихаар нэг нь үхсэн энэнээс юугаараа дутахын гээд л. Машин гэхээр л манай хүн бид хоёр дуугай, битгий ярь л гэдийн. Манай өвгөн хааяа нэг найзынхаа машиныг оройд барьж гараашт тавьж өгдөг байсийн. Тэгсэн нэг өдөр ухарч байгаад машинтай наалдуулаад. Тэгээд за машиныг ёстой больёо гээд... Уг нь жолоо төгссөн, үнэмлэхээ ч аваагүй. Манай хүн гоё идэвхтэй яваад байсан. Тэгээд уг нь дром мромоо өгчөөд дүрмэн дээрээ 2 уначихсан. Дахиж очоогүй. Уг нь бүх мөнгө төгрөгөө, бүр үнэмлэхнийхээ мөнгийг өгсөн. Хэзээ нэгэн цагт хэрэг болох л байлгүй, авчихвал уг нь.

Т  -Жолооны багш нар нь уг нь зохицуулаад аваад өгчихдөг биз дээ.

З -Өө, хэлж үзсэн ёстой тийм байхгүй гээд хөдлөөгүй ш тэ. Манай хүн тэгээд хаячихсан. Ядаж байхад бид 2 чинь давхар ажил хийдэг. Караоке ажиллуулна, оройн цагаар баар сав ажиллуулахаар чинь тийм юм бодох сөгөө орохгүй л өдөр шөнө өнгөрөөд байхийн.

Т -Караоке хүнгүй байна гэж үү

З -Өнөөдөр чинь бүтэн сайн өдөр байж ямар ч хүнгүй байна ш дэ. Уг нь хагас бүтэн сайнд гайгүй л байдгийн. Мэдсэн бол эрт харьдаг байж.

Уг нь хүйтэнд л илүү ороод байдгийн. Өнөөдөр, оройноос хойш юу ч алга. Манайх тэгээд хороолол мороолол шиг биш. Зуны дэлгэр цагт хүнгүй болчихож байгаа юм чинь. Оюутнууд амраад явчихаар түрээсээ хийвэл их юм.

Т -Хороолол чинь бүр цөм хийдэг юм байна лээ. Гараад л зөрөөд л байгаа, юм биш үү.

З -Манайх чинь өдөр оюутнууд л орно. Оройн цагаар яахав 10,10 мянган төгрөг. Тэгээд яаж гүйцэхэв. Хороолол чинь бүр аймаар орлоготойн байлээ ш дэ. Манайх уг нь их цэвэрхэн. Давхраасаа бас шалтгаална. Манайх чинь 3 давхарт. Хүмүүс бас залхуураад байдаг юм шиг байгаан. Доор нэг давхрын юмнууд зад аваад явчихаж байгаа юм чинь.

Тэгээд нөгөө олон жил танил талынхаа хүрээнд мэддэг улсууд нь л ирэх юм даа. Өвөл л урамтай даа. Хүйтэн чинь хүмүүс гадуур яваад байна гэхгүй зогсож байгаа л ордог ш тэ.

Т -Нэгэнт ороод ирсэн улс хүлээж байгаа л орох байх л даа

З -Манайх чинь 4 өрөө байхгүй юу. Хамгийн том нь 10 хүний багтаамжтай. Одоо чинь бараг жижигхэн телевизтэй газар байхгүй. Манайх бүгд 50 инч ш дээ. Ямар сайндаа багш авгай нар орж ирэхээрээ манай гэрийн 00-с л цэвэрхэн юм байна. Би танай 00-д шууд суудаг ш дээ гээд л ёстой нэг хэ хэ.

Талбайн энд балай. 11 сард билүү хэдэн сард билээ...барилгачдын баяр болдог юмаа. Тэгээд ороод ирэхээр нь за энэ барилгачид чинь боловсролтой, элий балай заваан юмнууд байхгүй байх гэсэн чинь согтоцгоогоод буйдан муйдан дээр тамхиа унагааж түлээд хоорондоо зодолдоод ёстой бүтэхгүй юм байна лээ. Тэгснээ нөгөө авгай нар нь 12 өнгөрчихсөн байхад чинь эгчийн дүү ганцхан цаг гэж гуйсаар байгаад сунгаад. Сүүлдээ бүр зодолдоод, юм хагалахаар нь төл гэсэн чинь цагдаагаа дууд та нар цаг хэтрүүлж ажилласан биз дээ гэж байгаа юм чинь, аягүй муухай.

Т -Танай хүн бас бааранд ажилладаг юм уу

З -Манай хүн зочид буудалд менежер хийдэг. Хаа байгаа Нүхтэд. 3500 гарч байна уу

Т -Аанхан, тийм байна даа.

.

5.Аялгатай зорчигч Баянхошууны хөтөл. Хойд хаалга онгойлгон кабин доторхийг нэгжих адил тойруулан харсан хүүхэн над руу харж

З -Колоон буудал 1000-аар явах уу

Т -Аан ,7 буудал мянгаар уу, яаж дээ.

З -Үкэй эээ, 7 короо

Т -Аан, 7 хорооны буудал уу, тэгээ тэг суу

Аялгатай ярьж байсан тул би буруу сонсжээ.

Хүүхдээ хөтөлсөн казах үндэстэн болов уу гэмээр эмэгтэй 2 буудал таг дуугүй явсаар “күрээд ирчкээлээ зогс”  гээд 1000 төгрөгөө сарвайлаа.

.

6.Ажил дээр гараад бас хусий штээ, ккк Төмөр замын аптекийн уулзвар гараад явсхийхээр хаазалтал, нэг охин гялсхийтэл гараа өргөлөө дөө. Хэзээ хаана зогсож буух нь мэдэгдэхгүй таксичны замаа гэж. Яахав, авахаас хэдэн цаас хэрэгтэй.

З -Сайн байна уу, ахаа Зүүн салаа орьё.

Т -Ажил чинь ийм орой тардаг юм уу ...

З –Өө, тэгээд ганц хүн авчихья гэж байсаар байтал л

Т -Юу хийдгийн

З -Гоо сайхан массаж ... гэхдээ нүүрний, гарын л гэж хийнэ. Бүх биенийхийг бол хийдэггүй.

Т -Яагаад, бүх биенийх нь үнэлгээ сайтай биш үү.

З -Ер нь тэр чинь муу ш тэ. Хүний хамаг өвчин хуучийг авч байна л гэсэн үг. Зүгээр хүзүү цээж барихад л хэцүү болж ирдэг. Одоо ч хуянгүй хүн гэж байхгүй болсон байна лээ дээ.

Т -Ер нь өөр хүмүүстэй нийлээд хийвэл түрээсээ хэмнээд арай дээр биз дээ.

З -Янз бүрдээ, том салонууд бол өөр шүү.

Т -Чи тэгээд хэзээ томрох гэж байгаан.

З -Би юу. Томроно доо гээд байхгүй юу ккк.

Т -Хүн хэр орох уу, орлого сайн уу.

З -Хүн ер нь дажгүй ээ. Яаая, анх шинэ байхад чинь түй ч гэх хүн байхгүй ккк. Худалч хүнд бол бараг сард нэг хүн, сүүлдээ бол угаасаа цаг хугацаа явах тусам сайжирч байгаа юм чинь.

Т -Өө за за. Чи гоо сайханч олон жил хийж байгаа юу.

З -2, 3 жил болж байна .Сурч байхдаа л дадлага гээд л хийж эхэлж байгаа юм чинь. Бид нар чинь бусад сургуулийнхан шиг биш. Бичихээсээ илүү дадлага их хийнэ ш тээ. Бараг ихэнх хийдэг ажил нь тэр юм чинь.

Т -Ямар сургууль вэ ...

З -Үйлдвэр урлалын сургууль. Хүмүүс зарим нь хуучин ТМС үү гээд байдгийн.

Т -Танай сургуулийн төлбөр хэд байсан бэ?

З -Тэр чинь нэг 500 мянгатай л байсан. Аймаар их биш ш тээ, гайгүй. Юун тэр хэдэн сая маяар төлдөг сургуулиудыг бодвол хажууд нь бараг инээдэм байгаа юм чинь. Хүүхдүүд танай сургуулийн төлбөр хэд, мэдийн гээд л асуунгуут нь сая төдөн зуу гээд кккк, худлаа өндөр хэлж байгаан чинь. Тэгэхгүй 500 энэ тэр гэвэл АЙН гээд гайхаад саваад унах байлгүй ккк. Манай сургуулийг гэхдээ сайн мэддэг хүн байдаггүй юм аа, ховор. Гандигийн нэрэмжит сургууль байхгүй юу.

Т -Чи их зөв сургуульд орсон юм байнаа...

З: Өө яахав дээ тэгээ л...

Анх орж байхад үсчин гоо сайхантай хосолсон анги байсан байхгүй юу. Тэнд нь ороод, тэгсэн үсчингийн дадлага дээр хүн дууд гээд ккк. Би нэг найзыгаа дуудсан. Эрэгтэй хүүхэд ...тэгээд үсийг нь зассан чинь өм өм аваад хаячихдагийн. Энд нэг, тэндээ нэг өм яваад.Багшдаа харуулсан чинь “Чи наадахаа юу болгоод хаячихаа вэ” гээд аймаар загнуулж байгаан чинь кк. Аргагүй болоод хуссан чинь, хусахыг нь бас далий хусаад кккк ...тэгж нэг баларсан ш тээ.

Т -Найз ч яахав тэгээд ойлгоно, ажил дээр гараад тэгвэл ч...

З -Өө гараад бас эхэндээ тэгж хусий ш тэ ккк

Т -Танай нөгөө зүүн салааны зассан зам чинь хаана байна вэ.

З -Аа за, жоохон явж байгаад гэнэтийн бэлэг гээд гараад ирнэ ээ ккк. Энэ тойргоос энэ хэсгийн  засаагүй, одоо засч эхлэх гэж байгаа юм шиг байна лээ.

Т -Үйлдвэрлэл урлалын сургууль гэж сайн сургууль байнаа, тээ.

З -Анх тэр сургуульд орох болсон чинь манай эмээ “Аа тэр ёстой энэтхэг сургууль, энэтхэг соёлтой байгаа. Чи ороод сайн юу яагаараа, энэтхэгүүд дандаа ингэж бөхийж ёсолдог ш тээ. /биеэрээ тонгойж үзүүлэв/ тэгж сайн бөхийж ёслоорой” гээд ккк энэтхэг гээд бодчихсон. Аргагүй ш тэ, Ражив Гандигийн сургууль гэхээр сүртэй байгаа юм чинь.

Одоо ийшээ зүүн гар тийшээ эргэнэ шүү... Ёооё саяны ахыг ээж юм байх гэж бодлоо ш тэ. Автобусаар очлоо гэсэн чинь машинаас буугаад ирвэл ккк бөөн юм болно биз дээ.

Энд өвөл аймаар хэцүү, эрт харанхуй болоод нохой нь аймаар...

.

10-р хорооллоос 40-өөд минут яваад Зүүн салааны улаан дэлгүүр гэх буудал хүрч тэндээсээ дахиад 1 км орчим яваад бараг л уулын бэл хүрч нөгөө охин буулаа. Өдөржингөө ажилласан шинжгүй цовоо цолгиун дуутай ил цагаан яриатай энэ охин зөв сургуульдаа сурч зөв амьдрах гараагаа хийж байгаа олон охид хөвгүүдийн маань нэг төлөөлөл байлаа. Яриа хөөрөөтэй охин бууж, гэнэт эзгүйрсэн кабиндаа ганцаар дуу аялсан шиг гэлдрүүллээ.

.

Нарийхан боловч шинэ замаар зөөлөн өнхрүүлэн, одоо 00 цаг болж байхад хэн л байв гэж явтал нэг жирмэсэн бүсгүй залуугийн хамт гар өргөлөө. “Ганди”-ийн сургуулийн охин ч булган сүүлтэй байна шүү, авахаас.

. Үргэлжлэл бий. Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич -Хоовон хөх /2013/
Shuud.mn
Сонин хачин
setgegdel:
estoi zugeer yum tengert yawaa ni gazart yu bolj bgaag oilgox bailgui kkk
2013-08-16
irgen:
iim demii balai ym yahaaraa shuud deer niiteldeg ym be? hend ch heregui ym. bolimoor ymaa.
2013-08-07
хөөрхөн юм байна:
зураг нь хөөрхөн юм аа
2013-07-04
сайн байна сэтгүүлчээ:
ямар сүүхэйтээ сэтгүүлч вэ айн овоо ш дээ
2013-07-04
mmmmmm:
huushuu bi bna shdee jolooch ahaa ta ymar muuhai ym setgvvlch bsn ymuu ynaa zurag awsan ym bish
2013-07-04
sdfөээх:
хэтрэхгүй бол сайхан зохиол болж магад. зарим хэсэгтээ арай л худлаа зохиож
2013-07-04
undesten:
goy yum aa
2013-07-04
Hyanagch:
urgejuuleed baigaarai
2013-07-04
zochin:
за хө таксинд хамаагүй чалчих хэрэггүй юм байна. ккк
2013-07-04
hulguu.:
ahiad. . . . . .
2013-07-04