Төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл автобус үйлчилнэ
2013-07-04

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон тусдах, зуслангийн нийт 80 чиглэлд их, бага оврын 832 автобусаар наадамчин олонд үйлчлэх юм.

Энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус үйлчлэнэ.  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо зөвшөөрөгдсөн авто зогсоолуудад зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй автомашин байрлах учраас зөвшөөрөл аваагүй иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа үнэ төлбөргүй тавих боломжтой. Наадамчдад зориулсан тов оврын 15 автобус “Дүнжингарав” “Мишээл ЭКСПО” төвөөс  Төв цэнгэлдэх хүртэл богино эргэлтээр, 3-8 минут тутамд үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин “Хүй долоон худаг” руу 11, 12-нд Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 13-нд МУБИС-ийн зогсоолоос  их багтаамжийн 20 автобус нийтэд үйлчилнэ. 11, 12, 13-нд “3, 4-р хороолол”, “7-н буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20 бага багтаамжийн автобус “Хүй долоон худаг”-ийн чиглэлд явна. Мөн 361-ийн гармаас вагоноор “Хүй долоон худаг”-т  ирэх наадамчдад зориулан төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл  бага оврын 10 автобус үйлчилгээнд явахаар боллоо.  11, 12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 13-нд ердийн амралтын өдрийн хуваарийн дагуу нийтийн тээвэр наадамчин олонд үйлчилнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ямар гое автобус вэ, үнэхээр чанартай шүү кккк
2013-07-04