“Нэг мэдээлэл нэг амь” сэдвээр мэдээлэл хийнэ
2013-07-04

АНУ-н элчин сайдын яамнаас хийсэн судалгааны тайланд дурьдсанаар Монгол улс нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг, зуучилдаг, дамжуулан худалддаг орны тоонд зүй ёсоор багтсан. Зөвхөн судалгаа биш бодит байдлаас харахад ч гэсэн манай улсад хүний наймаа ил далд бүх хэлбэрээр үйлдэгдсээр байгаа нь нууц биш. Дэлхий дээр жилд дунджаар 2.5 сая хүн хүний наймааны золиос болдгийн 1.4 сая буюу 56 хувь нь азийн орнуудад болдог юм байна. Манай орны хувьд хүний наймаа нь ихэнхдээ гадаад оронд мэхлэгдэн очоод тэндээ худалдагдсан байдаг, биеэ үнэлэлт нэрэн доор халхлагдан үйлдэгддэг, гэрч хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас болоод хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг гэх мэт олон асуудал байсаар байгаа юм.

. Иймд Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг Лантуун дохио ТББ, АНУ-н Техас мужийн Unbound байгууллагатай хамтран “Цагдаа, хууль сахиулагчид”, “Багш, нийгмийн ажилтан, эмч”, “Олон нийт” гэсэн гурван чиглэлийн хүмүүст “Нэг мэдээлэл нэг амь” сэдэвт хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг зохион байгуулж байна. Гурав хоног үргэлжлэх энэхүү сургалтаар гэмт хэрэгтний арга барил өөрчлөгдөн далдлагдаж, илүү нарийн зохион байгуулалттай болж байгаа энэ үед хүний наймааг таслан зогсооход иргэдийн мэдээлэл сайтай байдал, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

.

Энэ удаагийн арга хэмжээнд АНУ-с мэргэжлийн хуульч, сэтгэл зүйч, туршлагатай сургагч багш нар ирж хичээл зааж байгаа бөгөөд тэд FBI буюу АНУ-н тагнуулын төв газартай шууд хамтран ажилладаг аж. Сургалт өнөөдөр, маргааш 15.00-18.00 цагийн хооронд “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д зохиогдоно. Харин  энэ сарын 6-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр Блью скай төвийн хоёрдугаар давхарын хурлын танхимд 16.00-18.00 цагийн хооронд болох аж.

. П.Наран
Shuud.mn
Сонин хачин