Улаанбаатар
8 хувийн зээлд хамрагдах шинэ орон сууцны үзэсгэлэн болно
2013-7-5

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн нийгмийн дундаж орлоготой иргэдэд зориулан ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан шинэ орон сууц худалдан авах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Иймд Монголын ногоон барилга консулаас иргэдэд бүрэн ашиглалтад орсон ипотекийн зээлийн журмыг хангасан байрны мэдээллийг нэг дороос олгохоор болсон байна. Тодруулбал, тус газраас ирэх сарын 2-4-ний өдрүүдэд “ИПОТЕК-2013” нэртэй шинэ орон сууцны үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнд байр худалдан авах хүсэлтэй худалдан авах чадвартай иргэд оролцох боломжтой бөгөөд тэдэнд чанарын шаардлага хангасан баталгаатай орон сууцны тухай цэгтэй зөв мэдээллийг нэгдсэн журмаар өгөх, улмаар ухаалаг худалдан авалт хийхэд нь туслах юм байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
asyyh:
haan ym be todorhoi ym bicheech
2013-07-05
асуулт:
хаана болох вэ
2013-07-05
Hulan:
Ter yzesgelen ni tegeed haana yum be? dandaa yl oilgogdoh dutuu medee tabij bh,iin daa hezee neg ajilaa yosoor ni hiij surna daa
2013-07-05
Haana hezeegee bichvel
2013-07-05