19-р хорооллын арын замыг бүтэн хаана
2013-07-05

  Маргааш орой 22.00 цагаас эхлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровис шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1.4 км авто замыг бүхэлд нь хаахаар Нийслэлийн автозамын газраас төлөвлөж байна. Энэ замын зүүн хэсэгт 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам хаалттай байгаа юм. Нарны гүүрээс уруудах замыг Энгельсийн гудамж гэж нэрлэдэг. 1.4 км авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийснээр энэ сарын 10-ны өглөө зам нээхээр төлөвлөсөн байна. Иймд 19-р хорооллын арын замыг тав хоногийн турш хааж, зам барилгын ажил гүйцэтгэх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hhhh:
чанартай л хийгээсээдээ хэдэн жилдээ шороонд дарагдсан юмсан
2013-07-07
зочин:
Хамгийн гол нь чанартай хийгээрэй. Бид тэвчье, Хоёр жил гамшиг болтлоо шороонд булууллаа
2013-07-05
ipged:
zov xypdan chanaptai cain xiigeepei
2013-07-05