"Хүй 7 худаг" хүрэх тасалбарын үнэ 100-1000 төгрөг байна
2013-07-06

  Наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 11, 12, 13 –ны өдрүүдэд 08:00 -22:30 хүртэл ажиллана.Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд  184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм. Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх явах их багтаамжийн автобус  11, 12 –нд М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, “Хүй 7 худаг–МУБИС” 13–нд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явна.
Үндэсний их баяр, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ
д/д Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн төрөл Тээврийн хэрэлслийн тоо Зорчих үнэ
Том хүн Хүүхэд
1 Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 4 1000 300
2 Хүй 7 худаг -7 буудал Бага багтаамжийн автобус 4 1000 300
3 Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс Бага багтаамжийн автобус 4 700 300
4 Хүй 7 худаг -5 шар Бага багтаамжийн автобус 4 700 300
5 Хүй 7 худаг –Ханын материалын комбинат Бага багтаамжийн автобус 4 700 300
6 Хүй 7 худаг –Төмөр замын буудал Бага багтаамжийн автобус 10 300 100
Бага багтаамжийн автобусны дүн 30
7 Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн Их багтаамжийн автобус 20 800 300
Нийт дүн 50
Shuud.mn
Сонин хачин
goy shuu:
ene chine devshil shuu taminee
2013-07-07