Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжинэ
2013-07-06

Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагттөвлөрүүлэн байршуулах, арьс, ширний үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахад Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахдаа бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалтыг оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг холбогдохсайд нарт даалгалаа. Улсын хэмжээнд арьс шир боловсруулдаг 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 170 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ч жилд бэлтгэгддэг 10,3 сая ширхэг арьс ширний 25,8 хувийг лүндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байна. Бусдыг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийн БНХАУ руу экспортолж, дотооддоо нэмүү өртөг бүтээх ихээхэннөөц бололцоогоо алдаж байна.Үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөгүйгээс түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй,улмаар бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй 5-6 cap сул зогсдог байна.   Энэ салбарын үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлснээр улс орны нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулах тооцоо гарч байна.Манай улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбар дэлхийд арьс ширний технологиор тэргүүлдэг Итали, Испани, Турк орноос технологи дамжуулж, 2016 он гэхэд 10.3 сая арьс ширэн түүхий эдийнхээ худалдан авалт, боловсруулалтыг 100 хувь өөрсдөөхийж, үүнээс 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, 20 хувийг хагас боловсруулан экспортолж, нийтдээ 1.01 их наяд төгрегийн борлуулалтын орлого олдог 24,7мянган ажиллагсадтай, экологид ээлтэй орчин үеийн техник, технологитой, улс орныэдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжих боломжтой юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
цэдэн:
Ер нь малын арьсыг одоогоор хагас боловсруулж гадаадад гаргаж байгаа нь уг түүхий эдийг боловсруулахад гардаг бүх хорт хаягдлыг нь Монголд үлдээж байгаа хэрэг.
2013-07-06