Харваачид цэц мэргэнээ сорьж байна
2013-07-07

Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ удаагийн Урианхай сурын харваанд Урианхай сурын дархан мэргэн М.Батгэрэл, хошой мэргэн А.Хонгор, улсын мэргэн Х.Болдбаатар нарын тэргүүтэй 170 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Урианхай сурын харвааны дүрмэнд энэ жилээс нэг өөрчлөлт орсон бөгөөд өмнө нь 20 онож, спортын дэд мастер болдог байсан бол энэ тоо 21 болж нэмэгдсэн байна. Харваачид нийт 30 сум тавьснаар Урианхай сурын тэмцээн өнөөдөр орой дүнгээ гаргах юм.

Өнөө жилийн урианхай сурын нийт харваачдын 60 гаруй хувийг залуу харваачид эзэлж байгаа ба  хамгийн залуу харваач нь саяхан болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 13 настай Н.Алтанхуяг гэдэг хүү байна.

Б.Сайнаа

Shuud.mn
Сонин хачин