Энэ жилийн наадмаар Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагаас өөр хаана наадах вэ?
2013-07-08

Хэдхэн хоногийн дараа Монгол түмний бахархал, дэлхийд ганцхан Монгол Наадам эхэлнэ. Жил ирэх тусам үндэсний их баяр наадмын цар хүрээ өргөжин тэлсээр байна. Энэ жилийн тухайд Монголчууд бид Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагаас гадна Сүхбаатарын талбайдаа очиж наадамлах бас нэгэн сонголттой болжээ. 7 сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд  “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь” хэмээх арга хэмжээ зохиогдож, сэтгэлд мөнхөрсөн алтан үеийн шилдэг кинонууд амилан, бидэнд эргэн ирэх нь. Энэ өдөр гэр бүлээрээ Сүхбаатарын талбайд очсоноор, “Цогт тайж”, “Гарьд магнай”, “Тунгалаг Тамир” зэрэг олон киноны орчинд нь орж, тухайн киноныхоо ертөнцөөр бүхэл өдөржингөө аялах боломжтой. Түүнчлэн,

Шагналын сантай хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцох

Мэргэжлийн зураачаар өөрийн хөрөг зургаа зуруулах

 Домог болсон дүрүүдэд хувилж гэрэл зургаа татуулах

Задгай кино театрт тухлан алтан үеийн сор болсон Монгол кинонуудаа үзэж болох ажээ.

. Уг  “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь”  арга хэмжээг  М-Си-Эс Группын 20 жилийн ойг тохиолдуулан тус группын бүрэлдэхүүнд багтдаг Юнител, Юнивишн компаниуд зохион байгуулж байгаа юм.  Үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тохиолдуулан М-Си-Эс Группээс хэрэгжүүлж буй “Монгол Кино HD” төсөл, “Занабазарын нууц” төсөл,  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээх төслүүд нь үндэснийхээ өв соёлыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Монгол түмний оюуны их өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчлан таниулахад бодитой хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд одоогийн байдлаар нийт 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Наадамчин олон та бүхнийг 7 сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, алтан үеийн Монгол киноны ертөнцөөр аялахыг урьж байна.
Shuud.mn
Сонин хачин