Наадмын тасалбар авахын тулд гурван хоног дугаарлажээ
2013-07-08

Үндэсний Их баяр наадмын тасалбар энэ жил 2500-12000 төгрөгийн үнэтэй зарагдахаар болсон. Тодруулбал, долдугаар сарын 11-ний өдрийн нээлтийн тасалбар 8000-12000 төгрөг бол долдугаар сарын 12-ны бөхийн барилдааны тасалбар үдээс өмнө 2500-3000, үдээс хойших 6000-9000 төгрөгийн үнэтэй зарагдана. Харин шөвгийн дөрвөн бөхийн барилдааны тасалбарыг 6000-9000 төгрөгөөр борлуулагдахаар болсон билээ.

Уг тасалбарыг өнгөрсөн бямба гаригт худалдаанд гаргах байсан ч өнөөдрийг хүртэл зарагдаагүй байна. Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд СТӨ-ний билетийн касс наадмын тасалбар авах хүмүүсийн дарааллаар тасарсангүй. Өнөөдөр ч гэсэн наадмын тасалбар авах гэсэн иргэд урт дараалал үүсгэсэн байв.

Наадмын тасалбар авахаар дугаарлан зогсч буй зарим иргэдийн сэтгэгдэлийг нь сонслоо.

.

Улаанбаатар хотын иргэн Б.Очир

“Би наадмын нээлтийн тасалбар авахын тулд гурван өдөр, хоёр шөнө энд дугаарлаж байна. Уг нь өнгөрсөн бямба гаригт наадмын тасалбар борлуулна гэж байсан. Тэгээд өглөө 05.00 цагт ирэхэд дүүрэн хүн байсан.

Тэгтэл автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлана гээд тасалбар зарах өдрөө дахин хойшлуулсан. Ингэж бүтэн гурван өдрийн ажил алдуулах хэрэг байна уу” гэв.

.

Дархан-Уул аймгийн иргэн н.Лхагважав

“Энэ жил Улсынхаа баяр наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхийн тулд шөнө 01.00 цагт ирж, дугаарлан зогсч байна.

Миний урд одоогийн байдлаар 40-өөд хүн байна. Нэгэнт тасалбар авахаар зорьсон юм чинь ямар ч байсан авна даа” гэлээ.

.

Герман Улсын иргэн Марвель Сусана

“Эртний түүх өв уламжлалтай оронд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Надад монголчуудын үндэсний дээл хувцас, өв уламжлал их таалагддаг.

Би Азийн дөрвөн оронд аялах төлөвлөгөөтэй байгаа. Тэдний нэг нь Монгол улс. 1000 бие биелгээчин бүжиглэх нь миний сонирхолыг их татаж байна” хэмээв.

.

.

.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
ариунаа:
Менгетэй нь vздэг юм бол менгетэй хvний наадамаа тусад нь хийгээч.илvv их монгоор зодолдоод хийх хэрэгтэй.
2013-07-12
irgen:
mongotei ni vzdeg yum za yu
2013-07-10
zochin:
bayar hvrgii
2013-07-10
irgen:
zuragtaar garna shuudee har haluund suudrevtsgui gazar narshitlaa suuhiin tuluu 3n honog dugaarlaj jadag bnaa
2013-07-10
bidnii naadam:
iri ir naadmiig bid teneg Mongol naadaggag eer humuusd zoriulj bolohgi bizdee ersnee cahan haaedauaaa
2013-07-10
erguu mongolchuud:
bas l xeveeree yu ta nar xoxi chn nogoo max talx oocher deeree zodoldson xir boosteigoo xeveeree yu xa xa
2013-07-09
stadion:
stadionii suudal ni tootoi naadam hiih ni todorhoi tul shuud uridchilaad zarchihaj baimaar yum
2013-07-09
kkkkkkk:
turiin baiguullaguud ajlaa hii ymar ch zohion baiguullaltgui gants naadmaa aytaihan zohion baiguulaad biletiig n zarj chadkuu iim archaagui baidgaa bolih heregtei shdee. ta nariin archaaguigees bolj 1 heseg n tend heden odor dugaarlan zodoldoj, nuguu heseg n haruul hamgaalaltad garch hulsuu ursgaj deer n bas tednii tsalin gej tatvar tulugch bidnii mungu demii ursaj bna za. neteer zardag bolooch zaaval hii mungu huls ursgaj yah geed baidag yum be
2013-07-09
zochin:
Olon myangan biletiig 1 gazar hudaldaalah ny medeej urt tsubee uusgene shuu dee. Yagaad olon tsegt zarj boldoggui bainaa? Tiim bol zarah zseguudee zarlaad boloo biz dee. Humuusiin tsag, tebtseeriig barj baih yum. Uneheer uur hurmeer yum
2013-07-08
энгүүн:
шинэчлэл гэдэг чинь энэ дээ, хаха.
2013-07-08
санал:
Ер нь урьдчилаад онлайн хэлбэрээр зардаг болчооч ээ. Тэрэн шиг амархан юм алга байна ш дээ. Магадгүй жилийн өмнө худалдаад авчихаж болно. Наадам дараа жил хийхээ байчих гэж байгаа юм шиг ааш араншин гаргах юмаа. Тэгсэн хэрнээ дараа жил нь хийж л байдаг. Заавал хугацааг нь дөхүүлж шаглах боломж олгоод байгаа нь хар төрүүлээд байнаа.
2013-07-08
наадамчин:
Энэ нь зохион байгуулалтгүй юм чинь наадам нь бүр долоон дор юм болно биз. Улс төрчид, морь бөхийн найраачдийн шоуг ингэж нойр хоолоо хасан ядарч зүдэрч үзэх хэрэг байна уу цус
2013-07-08
зочин:
энэ цагдаа, билетийнхэн хамтран ард түмнээ шулдаг, билетны дамын худалдааг зогсоогоочээ БАТҮҮЛЭЭ. Үнэхээр 3 хоног нойргүй яваад авч чалахгүй байхад 12 мянгын нээлтийг 60 мянгад өгнө гээд ченжүүд зогсож байна.
2013-07-08
зочин:
Аль засгийн үед ард ардаараа байдгийн за. арга чаргатай хүн бол хортой өвсөөр ч билет авчихна
2013-07-08
hhhh:
hudlaa tsaaguuraa bussines eniig hotiin darga zohitsuulj chdhgui archaagui ymaa
2013-07-08
irgen:
Arai denduu ehnii udur 4 tsag zogsood durgui hureed bolison Internetees zarahad yaadag bna aa
2013-07-08
usagaas:
araich dee 3 honog oochirlood baihdaa yahav dee arail hund surtaltai bainaa nuguu ard tumendee hungun shuurhai chiregdel tuvuggui uilchildeg geed baidag haana bainaa zohion baiguulalt uneheer muu baina daa ard tumniihee naadam uzeh setgeliig ingej zovlongoor solioslood baihdaa yahav dee biletee ayataihan zarj chadahgui bol naadam hiigeed yadag yum
2013-07-08
даваа:
ямарч зохион байгуулалт алга.урьд өмнө ийм л байдаг байсан.дарга нар урилгаар орчихдог учир мэдэхгүй байна. цэнгэлдэх хэзээний л хэвээр өөрчлөгдёөн юм байхгүй. ийм байхад аль эрт 5.6 ёараас зарж болно шүүдээ. тэгвэл шагчид авч мөнгөө түгжихгүй шдээ. захиалгаар өгч болно. интернет худалдаа үйлчилгээ ашиглаж болно. урагшгүй ноёд увайгүй шагчидыг даврааж байна энд нэг зохицуулалт хийчихвэл олон арга хэмжээнд хэрэглэнэ дээ
2013-07-08