Тагнуулын төв газрын дарга огцорлоо
2013-07-08

АНУ-ын тагнуулын төв газрын дарга, генерал Девид Петраус албан тушаалаасаа огцорч буй мэдээллийг дэлхийн мэдээллийн агентлагууд онцолж байна. Тэрбээр “Би өндөр хариуцлагатай ажлыг умартан ёс суртахуунгүй үйлдэл гаргасандаа тун харамсч байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн гэр бүлийн үүргээ умартаж хоёр дахь харьцаа үүсгэсэндээ харамсч уучлалт хүссэн байна.

.

Девид Петраус халагдах өргөдлөө Ерөнхийлөгч Барак Обамад хүлээлгэн өгсөн аж. Ерөнхийлөгч түүний талаар “Үлгэр жишээ үзүүлэхүйц үйлдэл боллоо. Түүнийг америкчууд үнэлдэг” хэмээсэн байна. Девид Петраус нь тагнуулын төв газрын даргын албан тушаалд очихоос өмнө Афганистанд үүрэг гүйцэтгэж тус улсад байрлаж байсан НАТО-гийн цэргийн хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байжээ. Одоогоор түүний албан тушаалд Майкел Моррелийг түр хугацаанд томилоод байна.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин