Такси № 4
2013-07-08

Хоовон хөх миний бие халширдаггүй зангаараа шөнө голдуу л явлаа. Халуун байсан болохоор орой шөнийн сэрүүнд л ганц нэг тойрлоо л доо. Амраад хөдөө явцгаасан болов уу. Хүн их муу байна лээ шүү, арай л гэж бензиний мөнгөө хийгээд 2 хуушуурын мөнгөтэй буух шив дээ. Ингээд өнгөрөгч амралтын гараанд таарсан адал явдал сонссон ярианаасаа цуврал хүргэж байна. . 01.  Сайн цохивол 20-с буухгүй ш тээ Хүүхдээ тэвэрсэн эхнэр нөхөр бололтой залуухан хосыг авчихлаа. Суулаа, эхнэрийнх нь утас дуугарлаа. Эхнэр/Э/- ...байна уу ...та хоёр өнөөдөр гэртээ харих юм уу гээд нөхөртөө хандан “Хөөш Сайнаа өнөөдөр хэдийг хийсэн бэ, тоолсон юм уу гэнээ”  гэлээ. Нөхөр/Н/- Наагуураа зүүн эргээд дээшээ гудамжаараа өгсөөрэй гээд эхнэр рүүгээ харж  толгой сэгсэрлээ. Э -Мэдэхгүй, тоолоогүй гэнэ ээ, өглөө тоолчихьё гэж байна. тийн ...Оо’кaй, ойлгож байна. Эрт очно аанхан, бид хоёр ч гэсэн...за сайхан амраарай. .

Т -Блок цохидог уу, та хоёр.

Н -Тийн.

Т -Ширхэг нь хэдээр гарч байна...

Н -Зарахад уу ...1100 л гэж байгаа.

Э -Өөрсдөө авч явбал 1000-аар өгнө, бөөнөөр ихийг авбал бас доошоо буулгаж болно ш тээ.

Т -Хэцүү юу, блок цохих.

Н -Аа бас л хэцүү хэцүү...

Э -Гэхдээ блок сайн зарагдаж байгаа ш тээ. Одоо чинь бараг айл болгон л хашаагаа блокоор барих гэдэг болсон.

Н -..одоо баруун эргээ наад гудмаараа ...өдөрт бол бид чинь 500-1000 хооронд цохино ш тээ...

Т -Яагаад тийм их зөрүүтэй гэж.

Н -Яахав, нийлээд цохивол 1000 гарна.

Т -Хүн ажилд оруулбал цалин нь хэр бол.

Э -Хийснээрээ цалинждаг ш тээ. 1 блок нь 80 зарим нь 100 төгрөг, тууштай ажиллана гэвэл 1-ийг нь 100 төгрөгөөр бодно ш тээ. 600 блок нийлээд гурвуулаа хийлээ гэхэд чинь 1 хүн 200 ...20 мянга ш тээ. Нийлээд сайн цохивол 30-ыг ч хийнэ.

Т -Сайн юм байна тээ  ...ингэж таксинд явахаар та хоёртой блок цохивол.

Н -ккк тэгээд үзэхгүй юу гэснээ над руу “Ах амжих уу” гэсэн харцаар харлаа.

Т -За за, 3 км л юм байна. 1500 өгчих дөө,  дүү нар ..амжилт.

Өдрийн наранд борогшсон бололтой хоёулаа жигд борлосон эхнэр, нөхөр залуухан хос хүүхдээ тэврэн хашаандаа орлоо. Төр эднийгээ л дэмжмээр байгаа юм даа...

.

02. Монос айл ихтэй ш тээ, юу яриад байгаан Саппорогийн уулзвар гартал бүүр замын голд орчихсон үүргэвч үүрсэн залуухан хүү гар өргөв. Хойно суугаад Монос гэлээ. .

Т -Сонсголон эргэдэг уулзварын тэнд байдаг Монос уу.

З -Аанхан.

Т -Тэр хавиар чинь одоо юу байдаг болсон бэ.

З -Өө тэгээд бөөн үйлдвэр сургууль гээл байгаа ш тээ.

Т -Аан тийм үү, яг тэр хавиар дээр үед цэргийн анги л их байсан. Айл бол бараг байхгүй байх тээ.

З -Айл байлгүй яахав,  байдаг болоод л би явж байна ш тээ. Юу яриад ху.. байгаан, зөндөө л айл байгаа ш тээ.

Т -Өө за за ....

Онгироо бацаан бэ, хүн мэдэхгүй л асуугаа биз гэж гомдосхийн дахиад юм ярих ч гэсэнгүй. ...Явсаар Сонсголон эргэдэг уулзвар өнгөрөөд хашааны голоор нарийхан замаар орууллаа. Төдөлгүй цэлийсэн зай гарч 5 давхар саарал орон сууцны хажуугаар ороод ирлээ. Үнэхээр их айл байдаг бололтой гадна нь машин битүү...

.

03.Шарилын газар Дасцийн моо Баянхошууны хөтлөөс телевиз рүү уруудлаа. Урд нэг элс ачсан портер утаа савсуулж угаартуулж алчихнээ. Урд нь гарчих санаатай зай гарахыг харан олилзож явтал гэнэт гудамжнаас хүүхэн залуу хоёр цуван гарч ирэхээр нь хаазаа хасав. Нөгөө хоёр ч гар өргөлөө. .

Эхнэр/Э/ -Чигээрээ явж байгаад шинэ замаар явна аа.

Т -Ямар шинэ зам бэ.

Н -Зүгээр яваа яв, заагаад өгчихнө /пээдийгээд байхыг бодоход халамцуу бололтой/

Э -...Ямар балайр харамч гэж боджийноо. Өөрөө тоглож чадахгүй хаячихаад тэгснээ нөгөө хүүхэд тоглох гэхээр орилж ирээд авчихаж байгаам даа кк.

Чамайг хэд хоног харагдахгүй болохоор өмөөрөх хүн байхгүйг мэдчихээд байх шиг байгаан, юм хум нэхэж уйлахгүй хихи. Эртээр “би хэний хүүхдийн” гээд байхаар нь  “Эгээгийн хүүхэд ш тээ” гэсэн чинь “аан тийн Эгэ миний аав тээ” гэчихсэн л авч байсан.

Н -Одоо наагуураа салаад нөгөө энэ араар дэнжийн 1000 руу явдаг шинэ гоё замаараа явчихаарай ...Манай Чөөрөө ч чанга гар болно доо ... овоо шартай шүү тэ.

Эхнэр хоёр бололтой хоёрын хүүхдийн тухай ярианд чих тавин нарийн гудамжаар тонгочуулсаар өнөөх алдарт 70 давхарыг заагласан шар хашааны урдаас гарч ирээд нарийхан шинэ замтай нийллээ.

Н –Ёооё, энэ хэсэг лалрын зам шүү тээ. Наад гоё замаараа уруудаад жоохон яваарай.

Т -Танай энэ хавьд газар байна уу, ямар үнэтэй байна.

Э -Өө, янз бүр.

Н -Газар бол байна ш тээ ...байна. Бичиг баримтгүй бол 500  гээд л өгчихнө ш тээ.

Э -Энэ блокон хашаа өнгөрөөгөөд зогс доо, наанаа зогсдоо... одоо тэр, тэр трансформатор байгаа биз дээ тэрний доор гэрийн гадаа нэг цагаан  аксент зогсож байгаа биз дээ../замаас холгүй  100 гаран метрийн зайд том трансформаторын  дор хашаануудын голд барьсан нэг гэр, машин харагдаж байлаа/ ..одоо яг тэрний хажууд бол нэг гэр барьчих газар байж л байна... бэлэн 600-д өгчихнө ш тээ.

Т -Бичиг баримттай хашаа бол хэд вэ.

Э -Аан гайгүй ш тээ 2.3 сая л гэнэ. Одоо манай энд чинь газар зөндөө л байна...

Т -Энд тэгээд хашаа хатгуулах уу, зөвшөөрөх үү.

Э -Хатгуулна хатгуулна, энэ хүртэл баазын хашаа байхгүй юу /урд байх блокон хашааг хэлж буй бололтой/

Т -Энэ харагдаж байгаа арын шар хашаа барьсан газар чинь одоо нөгөө олон шарилтай 70 давхар мөн биз дээ.

Н -Наадахыг чинь Хот тохижилтынхон авчихсан гэсэн... харин манай энэ хавиар замын урдуур бол газар байна ш тээ.. одоо манай энэ урд талын тэр газрыг бол 800 мянгаар саяхан авсан ш тээ.

Т -Энэ хавьд чинь газар өгөхгүй л гээд байсан даа.

Н -Худлаа худлаа, энд чинь колонк молонк барих гээд заваараад тэгээд байгаан ..энэ трансформатор тэгээд наашаа блокон хашаа хүртэл энэ гүүр дор газар байгаад байгаа биз дээ. Энийг чинь би зохицуулна ш тээ.

Т -Тэгээд дараа нь бичиг баримтаа авах юм уу, өгөх үү.

Э -Болно оо, хороон дээр очоод дараа нь кадастраа хийлгээд л эхэлнэ ш тээ.

Т -Ер нь энэ чинь тэгээд шарил юм нь байгаа болохоор эвгүй хэцүү биз дээ.

Э -Энэ хавиар тийм юм байхгүй ш тээ, ах аа. Одоо энэ хавиар чинь шарил нь алга болоод битүү айл болчихоод байхад чинь. Шарилтай газар хүртэл айлууд газар аваад зүгээр л байхад.

Т -Тэр чинь ч аймаар даа, эвгүй биш үү.

Э -Юунд нь айна аа, дасцийн моо ккк...

Н -Сүртэй ш тээ, яав л гэж... гэсээр буулаа.

.

Хүн нээрээ сайн муу олон юманд дасах юм аа... одоо бүр шарилтайгаа цуг амьдрахад дасчихна л гэж авч байна. Энэ ч арай дэндэнээ гэж нэлээн асуудал дэвшүүлсэн том сэдвээр бодлогоширч, бас жоохон бие арзайх маягтай болж өнхрүүлсээр нарийхан тойргоор дэнжийн мянгийн зах ордог зам руу нийлэхээр эргэтэл аман дээр нь  нэг цагдаа. ...эрээн модоороо дохилоо. Энэ ч ер нь шөнө “Но”-той нөхдүүд явдаг зам л даа. Цагдаа нарт сайхан ч отооны газар юм шиг байгаан. . Үргэлжлэл бий Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич-Хоовон хөх

Таксичин № 01  энд дарна уу

Таксич -№ 2  энд дарна уу

Такси гараа №3  энд дарна уу

Shuud.mn
Сонин хачин
Hudalch:
YUN 3KM 1500 ve hezeenii niitlel ve. Ene bichsen nohor amidralgui ym bichdge gar bndaa
2013-07-08
hulguu.:
jaahan ahiuhan yum bichildee ushuu ihiig bicheeree.amjilt.
2013-07-08
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-08