“Зүүн бүсийн хурд-2013” Хэнтий аймагт болно
2013-07-09

  Энэ жилийн “Зүүн бүсийн хурд-2013” наадам долдугаар сарын 26-28-ны өдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод болно. Тус аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд давхар болох бөгөөд газар газрын уяачид хурдан морьдынхоо тоосыг өргөхөөр зэхэж байна. Саяхан Өндөрхаан хотод алдарт уяач Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын хөшөөг ёслол төгөлдөр босгосон юм. Үүнд Хан Хэнтийчүүд Галшарын домогт хүлгүүдийн хурд, хүчний цог хийморь сэргэн мандана хэмээн ихэд билэгшээж байна.
Shuud.mn
Сонин хачин
П.ЭРДЭНЭХУЯГ:
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ. НУТГИЙНХАНДАА БАЯРЫН МЭНД ХУРГЭЕ
2013-07-09