Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө
2013-07-09

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний их баяр наадмын үеэр авах зохицуулалтын арга хэмжээний тухай” А/648 тоот захирамж гаргажээ.   Захирамжаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг үндсэн хуваарийн дагуу явуулахыг нийслэлийн Тээврийн газарт, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн үйлчилгээ, морь барианы газруудыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, болзошгүй аюул, ослын үед бэлэн байдалд байхыг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болголоо.   Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчмын авто зам, зогсоолын зохион байгуулалт, авто замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт, 11-ний орой Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Үдшийн цэнгүүн”-ий үеэр нийгмийн хэв журмыг сахиулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгасан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
хятад цэрэг:
Цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зурав Нийтэлсэн: 2013-07-04 12:23:27 Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 7 дугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга хошууч генерал Ци Гуовэйтэй уулзан хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Хилийн цэрэг, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми хоорондын протокол”-д гарын үсэг зурав. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга хурандаа генерал Сюй Цайхоугийн 2012 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал дээрх тусламжийг олгохоо илэрхийлсэн юм. Протоколд гарын үсэг зурах арга хэмжээнд монголын талаас ЭСЯ-ны цэргийн атташе бригадын генерал Б.Даваадорж, нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, цэргийн атташегийн туслах хошууч Б.Сүмбэр нар, хятадын талаас БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны Ерөнхий газрын Азийн газрын дарга ахлах хурандаа Сун Яньчяо, ГХЕГ-ын Азийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга хурандаа Тун Вэнчи нарын албан хүмүүс байлцав.
2013-07-09