Такси № 5
2013-07-09

01: Хүн ядраад унтаж болно ш тээ

Баянхошуу хөтөл даваад уруудаж явтал согтуудуу юм уу гэж харахаар хижээл эр тамиргүйхэн гараа өргөх шиг боллоо.

Хойд талд суугаад “Чигээрээ Телевиз хүрээд бууна” гэлээ.

Нэлээн эвгүй эр баруун хойд талд буландан суусан тул толио жоохон хөдөлгөөд нүүрэн дээр нь тааруултал сүрхий мэдрэмтэй нөхөр бололтой нүүр буруулж цаашаа цонхоор харлаа.

Т -Телевиз гэж Монгол телевизийг хэлж байна уу хөө

З -... Тийм ээ, тийн.

Т -Эргэх барих бол эрт хэлээрэй хөө эгнээ байраа эзлэх гээд ...

З -аан за за,... би унтчихжээ тэгээд өнгөрөөд буучихаж, сэрээгээрэй гээд байхад муу микроны бацаан зүгээр.

Т -Өө тэгээд буудлаасаа өнгөрөөд буучихсан уу, согтуу байна гэж бодоод сэрээгээгүй юм байлгүй дээ.

З -Юун согтуу могтуу, хүн бас ядарч болно ш тээ. Хар үүрээр гараад ядраад л унтаа биз. Үйзэн гээд хэлээд байхад чинь бацаан чинь...

Т -Хар үүрээр 5 цагт аа, ямар ажил тийм эрт эхлэх үү.

З -Ногооны ажил.

Т -Ногоо хураана аа ... ямар ажил.

З -Ногоо, хүнсний ногоо. Өглөө суудал тосч буулгаж зөөнө ш тээ, Барс дээр.

Т -Аан вагон буулгадаг ажил юм уу...

Миний энэ IQ муутай, ойлгоц удаантай байгаад уур нь хүрсэн бололтой өнөөх эр дуу нь өндөрсөж “Кээх өглөө эрт суудлаас ногоо бөөндөөд барс дээр зарахгүй юу даа, наанаа зогсоо бууя” гэж ширүүллээ.

.

“Аан за 500-г өгчих дөө хөө” гэсэн гэмшингүй дуу маань хойд хаалгатай тас гээд кабиндаа үлдлээ. Өнөөх эр аль хэдийн буугаад хойшоо алхаж байлаа.

Үнэхээр ядарч уур нь хүрсэн бололтой зайлуул.

.

02. Нарантуулынхан бараагүй болчихож

За тэр Дүнжингаравын хажуу уулзвараар хойшоо зүүн 4 зам чиглээд чигээрээ гарна гэдэг ч бас л хатуу боорцог болжээ. Ядахад төмөр замын гарамтай, би яг тэр төмөр зам дээр гарч ирээд нам гацаж байгаан. Өнөө үл зогсох галт тэрэг  нь цаг нь таараад гараад ирвэл яах вэ, галт тэрэг зогсч биднийг гарахыг хүлээх юм уу, бид машинаа хаяад зугатаах юм уу бүү мэд ... ёстой хэцүү уулзвар болжээ. За тэгээд 30-аад минут дайрч цоройж байж нэг уулзвараар гараад бөглөө багатай харагдахаар нь зүүн гар тийш ЗЦГ руу эргэтэл харин эгнэсэн хүмүүс гар өргөөд байж байдаг байгаа. Хоёр охин дагуулсан хөдөөний бололтой эмэгтэйд хүндлэл үзүүлэн сонгож авлаа.

.

Т -За энэ чинь юун олон хүмүүс байна аа, арай зах наашаа нүүгээд ирчихсэн юм биш биз дээ ккк.

Охин –Аан, энэ захынхан бууж байна даа. Бөглөөтэй болохоор уулзварынхаа наана гарч такси барьж байнаа гэж.

Т -Чи зах дээр зогсдог юм уу.

Охин –Хи хи үгүй ээ, бид нар бараа аваад харьж байна.

Т -За алив ээж нь яриарай, аль аймгаас явж байна даа.

Ээж -Хөвсгөлөөсөө,  наадмынхаа юмыг л татаж байна.

Т -Бараа тэгээд элбэг байна уу. Хэр ашигтай байдгийн бэ дээ.

Ээж -Яахав хүнсний л юм татаж байна даа. Нэг ихээр нь бол авдаггүй ээ.

Т -Ер нь бол 40 хувийн ашиг гарах уу.

Ээж -Хүнс уг нь гайгүй, гэхдээ хорогдол ихтэй ш тээ. 1 контикоос 60 төгрөг харж зарлаа гэхэд 20 хувь нь хорогдол л болно. “Алпен голд” гэхэд чинь бид нар эндээс 1270-д бөөндөж аваад тэндээ 1500 төгрөгөөр зарна, тэгэхэд чинь 120 төгрөг зардалд шингэнэ, бас хорогдол гээд. ... яах вэ 40 хувийн юм бол гарнаа гарна.

Т -Бараа дарвал арай дээр биш үү.

Ээж -Ээ тэгээд л зарагдахгүй бол хэцүү ш тээ. Хүнс бол яахав ер нь хүн аваад л байна, зарагдахгүй гацна гэж бол байхгүй ш тээ. Би ч хотоос нэг их аваад байдаггүйн. Наадам болж байгаа болохоор л нэг томхон эргэе гээд ирсэн юм.

Т -Зах бужигнаж  байна уу.

Ээж -Харин ёстой аймаар, би ч жил бүр л наадмаар ирдгийн, энэ жил бүр арай л аймаар байна. Зарим контейнер чинь бүр хоосорчихсон, бараа нь дуусчихсан байна ш тээ.

Т -Наадам ч том баяр л даа.

Охин -Ээж та нөгөө гахай хийх тороо Агаагийн машинд орхичихсон уу.

Ээж -..харин... тийм юм шиг ээ, /утасдаж байна/ ...хөөе наад Буянаагийн машины бариулд миний хар хавчаар байгаа, бас нөгөө тортой гахайнуудыг бас авчихаарай ...бид 3 такси бариад явж байна... очоод юмаа боож бөөгнүүлээд байж байя, за аанхан...

Охин -Ахаа наад шар байшингийнхаа дундуур ороод зүүн, тэгээд хойшоо эргээд зогсоорой.

Т -Ингэхэд чи хэддүгээр анги вэ, энэ багийнхаа ахлагч, газарчин нь чи юу айн.

Охин -8 төгссөөн, би ээждээ туслаад л дандаа ирдэгийн моо.

Ээж -Энэ чинь манай лангууны бүх ажлыг мэднэ ээ ккк.

Цовоо цолгиун охин зүүн баруун гэсээр төмөр замын хэдэн шар байшингийн дундуур сүлжүүлсээр “Ахаа зогсоорой” гэлээ.

За 4000 болжээ гээд холын улс байна 3000 төгрөг л авья даа гэвэл

Охин -Баярлалаа ахаа.

Ээж -За юу гэсэн үг вээ, адилхан амьдрах гэж байж. Май эндээс 4 мянгаа авчих гээд 5000 төгрөг сарвайлаа.

.

Харин нэг эвдрээгүй хөдөөний хүн таарлаа шүү...

.

03. Урамтай унана ш тээ...

Ааш муутай хүүг буулгаад буцаад төмөр замын гарам гараад эргэтэл нэг махлаг бор хүүхэн өргөлөө. Өнөөх бидний “паск” гээд байдаг мөнгөний жижиг цүнхийг хөхөн дээрээ хөндлөн зүүсэн жоохон халмаг ч болов уу гэмээр хүүхэн хойно сууж ... за хөө гээд хаалга хаангаа “хойшоо толгойт руу цэргийн хотхон руу явна шүү” гэлээ.

.

З -Цаг хэд болж байна... аан 11 болж байна уу, за тэгвэл наанаа түр зогсчих уу би энэ арын гуанзнаас нэг хоол аваадахья.

Биендээ баймгүй хөнгөн шалмаг гэгч нь бууж зам гаран нэг цайны газар руу орлоо. Төдөлгүй гарч ирэн арай зайтай байх цайны газар руу оров. Нэг ч их удалгүй гараад ирлээ. Гартаа лав 3 хүний савтай хоол барьжээ.

Т -Яав хоол нь дуусчих уу.

З -Үгүй ээ, хийж өгье гээд. Тэгэхээр удна ш тээ, угаасаа намайг андахгүй болохоороо тэгж байгаан. Тэрнээс бол өөр хүнд хоол бэлэн гээд л хоолоо хийгээд эхэлнэ ш тээ. Тэр нь мөд гарахгүй.

Т -Аан чи энэ хавиар байдаг юм уу. Энэ цэргийн хотхон халуун хүйтэн устай байгаа юу.

З -Тийн, дээр бол гоё байсан ш тээ. Одоо гэхдээ халаалттай, устай байж болно ш тээ. Бүх юм нь бэлэн байгаа боломжтой.

Нефтийн гарам дээр иртэл битүү машин, галт тэрэг хөндөлдөөд хойшоо урагшаа маневрлаад 30-аад минут таг зогсоолоо.

З -Ийшээ чинь МАХ импекс, Номин нефть гээд вагон ордог юм их бий ш тээ. Ядаргаатай дандаа намайг харих үеэр ингэж таардгийн, нэлээн урт богоон байх шиг байна. Толгой нь хаана байна аа, өө буцаад жирийлээ ш тээ новш чинь.

Т -Тэгвэл ч нээрээ залхмаар юм болно шүү тэ. Энэ урд төмөр авдаг газар чинь харин ажиллаад л байгаамаа даа.

З -Дархан авч байгаа...  гээд амандаа талх атгаж аваад хийж байгаа харагдлаа. Өлссөн бололтой.

...энэ жил төмөр муу байна.

Т -Чи төмөр авдаг уу. Бөөндөж авч байгаад нэг газар шахах уу, яах уу.

З -Нэг 10, 20 төгрөг хараад л өгнө ш тээ.

Т -Ихийг авч байж л өгөхгүй бол юм гарахгүй юм байна даа...

З -Тэрнээс гадна тэр чинь тусдаа ш тээ. ...Арматур, хэрэглээ гэж гарна. Тэр хашааны шонгийн турба, арматур гээд 500 ч гэх юм уу, үнэтэй авбал 800 ч гэх юм уу өөр өөрөөр зарна ш тээ. Хужаа нар чинь ёстой янзын их авна ш тээ.

Т -Хужаа нар бас та нараас авдаг гэж үү.

З -Хужаа нарт өгнө, Дархандаа өгнө. ...хужаа нар арматур хийдгийн ш тээ, манай Монголд чинь. Одоо энэ Налайхыг тэр аяар нь хужаа нар эзэлчихсэн ш тээ...

Т -Ямар овоо гарууд вэ, энэ муу хужаа нар.

З -Тэгээд Дарханы арматур үнэтэй, хужаа арматур арай хямдхан байдаг байхгүй юу. Тэгээд одоо манай энэ барилгууд чинь хужаа нарын хямдхан муу арматураар цутгагдаад байгаа ш тэ. Дархан бид нараас хямдхан аваад байхаар төмөр нэг их өсөхгүй байна. Бид нар чинь яахав 10, 20 төгрөг харж байгаа улс чинь. Ахиу харж өгөхгүй гээд ч яахав.

Т -Одоо тэгэхээс л яахав дээ.

З -Одоо жижиг барилга барьж байгаа улс байдаг ш тээ. Тэд нар чинь жижиг арматур гээд байдаг ш тээ, тэрийг чинь авчихдаг байхгүй юу. Одоо бол арматур сая тавин мянгатай байна ш тэ  тонн нь. Зүүн гар тийшээ эргээрэй. Тэгэхээр бид нар чинь 500-д өгч болжий ш тээ.

Т -Тэгээд хэдэн төгрөгөөр эргэвэл төмөрт ашиг гаргах вэ.

З -Өө хэд ч болно ш тээ, янз бүр. Хэрэглээний төмөр ахиухан дарья гэвэл 10 сая гээд л эхэлнэ ш тээ.

Т -10 саяас хэр унах уу.

З -5, 10 саяас уу. Заримдаа гоё унана ш тээ. Эгзэг нь таарвал 5, 6 сая бол байгаа ш тээ, гоё унана.

Май ах 2000 болно биз дээ. Би шөнө дандаа л такси барьдгийн 2000 л гарна. Баярлалаа.

.

Бизнес бүр өөрийн онцлогтой байх юм даа. Төмөр ч унацтай юм шиг байна шүү. За нөгөө барилгуудын арматур чинь тэгээд бас хужаа нарын хийсэн арматур болоод явчихлаа ...

.

Үргэлжлэл бий ...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич-Хоовон хөх /2013.07 сар/

Таксичин № 01  энд дарна уу

Таксич -№ 2  энд дарна уу

Такси гараа №3  энд дарна уу

ТАКСИ – 04  энд дарна уу

Shuud.mn
Сонин хачин
hi hi:
Umnuh 4 ni haana bgaan be
2013-08-31
зочин:
амьдралд болдог янз бүрийн сайхан мэдээлэл өгч байна
2013-07-10
adfasd:
joohon sonirhoiltoi hugjiltei adal yavdal yaria huuruuguu shilj bichihgui bol suuldee ih l uitgartai bolood bna daa. neg zaluu avlaa yum yarihgui bolohoor ni hurgeed ugluu eniig hen ch unshihgui shdee. anhaarna biz
2013-07-09