Хариуцлага тооцохыг хүслээ
2013-07-09

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороог Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулан ажиллуулжээ.

Баяр наадмын нэр, арга хэмжээний бүхий л урилга, хөтөлбөр, бусад баримт бичигт Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийг тус тус зөрчин “Ардын хувьсгалын ой” гэдэг үгийг хассан байна. Уг асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний хорооны дарга Д.Тэрбишдагва, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нараас тодруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрт байсан, хуульд заагдсан Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр гэснийг Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам” хэмээн өөрчилсөн гэх тайлбарыг өглөө.

Эндээс үзэхэд уг хууль зөрчсөн чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын хуулиудыг зөрчин, Үндэсний их баяр наадмын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдлийг үгүйсгэж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын агуулга, үзэл санаа, түүхэн ач холбогдлыг нийгмийн ой санамжаас арилгах гэсэн ёс бус үйлдэл гэж үзэж байна. Энэ нь улс орны тусгаар тогтнолын баталгаа хэврэгших, үндэсний эв нэгдэл сулрах, түүхэн үнэн гуйван гажуудах сөрөг үр дагавартайг анхаарах ёстой гэж үзэж байна. Иймд ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд уг асуудлыг судлан үзэж, буруутай холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэдэгт итгэж байна” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
JPPPPP:
Монголчууд минь хоорондоо үзээд байх ерөнхийлөгч нь ингэж хооронд нь хагаралдуулж байх гэж дээ яаж эв нэгдлийн илэрхийлэгч болох вэ
2013-07-10
????:
2006 ond tulgar turiin 800 jiliin oig temdeglej baisaniig sanah hun baina u?
2013-07-10
...........................:
"АРДЫН ХУВЬСГАЛ" ГЭДЭГ ҮГИЙГ АРДЫН НАМ АВЧ ХАЯАД АРИЛАХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙГАА ҮЕД АРДЧИЛСАН ДАРВААКУУД ЭНЭ ҮГИЙГ АВААД ХАЯЧИХВАЛ ТЭНГЭР НЬ ХАЯАД ТЭРИЙ БУУХ БАЙЛГҮЙ. ФЕОДАЛЫН ХУВЬСГАЛЫН ОЙ ГЭЖ БИЧЭЭД БАЯРАА ХИЙВЭЛ ТААРНА.АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ТӨЛӨӨ БИШ НАМУУДЫН ТОНИЛОХ ЦАГ НЬ ИРСЭН ЮМ БИШ ҮҮ? ТҮЙ ХА ХА ХА
2013-07-10
1111:
Ардын хувьсгалтай хувьсгалгүй Ардын Нам уруудах зам руугааа орчихсон доо.
2013-07-10
Mongolchuud:
MAN Xyatadiin gamin tsergiig xoogoogui Baron Ungern guai xoochixson baisan shuu dee MAN-iinxaan tuuxee unsh tegeed teneg bichigee bich. Undesnii Bayar Naadam gex nx zov bitgii oorchiloorei MAN xunii zoxioson tuuxend denduu itgechixej xoorxii
2013-07-10
ха ха:
МАН гэж нам 1921 онд хилийн цаана байгуулагдаж, Барон Унгерн хятадуудаас нэгжнт челеелсен байсан Хурээнд орж ирснийг 1921 оны хувьсгал гэж олны толгойг одоо хуртэл эргуулж байсныг одоо зогсоох цаг брлсон
2013-07-09
netizenl:
Тэгүүл тэгээл монголчууд 21 оноос наадаж эхэлсэн бөх барилдаж сур харваж морь уралдсан гээл түүхийг зохиогоод бичээч махнистууда чаддын бол тэгээд тэрийгээ хулгайн бамбай болгоод хаа хүрэхий чинь харья
2013-07-09
10000:
1921 онд 10000 гаминг хөөсөн юм аа. Тэгэхээр энэ үнийг авч хаяхгүй бол болохгүй байна.
2013-07-09
ZOCHIN:
ODOO BUUR TUSGAAR TOGTNOLOOR TOGLODOG BOLOH N DEE... UDAHGUI HYATAD ULS BAIGUULAGDSANII OIG HAMTDAA TEMDEGLEH BAIH DAA, UVUR MONGOLCHUUD SHIG...
2013-07-09
irgen:
Ingej erguutdegee bolildoo. naad ardiin huvisgal gedeg ug yachihaad bgaa yum. Bitgii ingej ug useg huutsulduud bgaachee yerunhiilugchuu.unen yumiig ugui hiij bolohgui. bi ali ch nam bish gehdee ene uildel chin unendee utgagui bnshuu. heterhii ardchlal gedegeer tuilshirch bolohgui shdee.ta nar odoo enhbayaraas dutuhgui daranvuilaliig hiih geed bn. bi tegej harj bn
2013-07-09
.......:
Энэ арай л хэтэрсэн байна. Гэвч АН хариуцлага тооцохгуй ээ. Малнууд.
2013-07-09
жжөхе:
Хуцав коммунист хулгайчин
2013-07-09
Дорж:
Ардын хувьсгал байхгүйгээр өнөөгийн Монгол Улс байхгүй шүүдээ. Ийм хариуцлага юм байна гэхэд дэндүү тэнэг биш үү. Маргааш ардын хувьсгалын ачаар тусгаар улс болоогүй Монголын Ерөнхийлөгч тангараг өргөх юм уу. Өвөр Монголын Ерөнхийлөгч Элбэгдорж гэсэнтэй адил биш үү. Тиймээс Ерөнхийлөгчөө энэ асуудлыг яаралтай шийдэж, ноцтой алдаа гаргасан хүнд нь арга хэмжээ авч үүнийгээ олон түмэнд мэдээлэх нь зүйтэй юм
2013-07-09
OMBOL:
21 onoos Mongol uls mongol hun uussen yum tegehgui bol zarim humuusiin ulsturiin oron zai duusah geed bna
2013-07-09