Есөн хөлт Их цагаан тугийг заллаа
2013-07-10

  Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ яг одоо Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байна. Төрийн Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд залж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны хөтөлбөр 3 хэсэгтэй. Эхлээд Сүхбаатарын талбайд Төрийн далбааг залах ёслол болж дараа нь урлагийн арга хэмжээ болох юм. Хоёр дахь хэсэг 11.40 цагт УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанаар эхэлж, тус хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд удирдаж, Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Мөн ард түмний төлөөлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэх юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж үг хэлнэ. Харин гурав дахь хэсэг нь цэргийн парад байх юм. Ёслолын ажиллагаанд гадаад, дотоодын зочид, төрийн өндөр албан тушаалтнууд уригдаад байгаа билээ. Д.Цэцэг Гэрэл зургийг П.Наран
Shuud.mn
Сонин хачин