Шагайн харваа дуусахад нэг шат үлдлээ
2013-07-12

Төв цэнгэлдэхийн дэргэдэх цэнхэр асрын дор  гурав дахь өдрөө үргэлжилж буй Үндэсний их баяр наадмын шагайн харваа тэмцээн дуусахад нэг шат үлдлээ.

Хэсгийн  харваанд үлдсэн 21 багийн хагас шигшээ тоглолт болж дууссан бөгөөд өнөөдөр хэсэг тус бүрээс  тодорсон зургаан багийн дундах шигшээ харваа явагдаж байна.

Өнөө жилийн шагайн харваанд Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорнод зэрэг 15 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 42 багийн 360 гаруй  харваач цэц мэргээ сорив.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин