Хоёр "Начин", гурван "Харцага" цолтон төрлөө
2013-07-12

Үндэсний их баяр наадмаар хоёр Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дарааллан тав давсан Увс аймгийн Тэс сумын харьяат Аймгийн Арслан Т.Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Аймгийн арслан Л.Цэрэнтогтоход Монгол Улсын "Начин" цол, Мөн Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дарааллан зургаа давсан Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн арслан Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат Аймгийн арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд нарт Монгол Улсын "Харцага" цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардууллаа.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Батмөнх

Shuud.mn
Сонин хачин
иииииииииииииии:
найрааний начин харцагауудаа гэж
2013-07-14
ok ok:
chanartai ulsiin tsoltonguud torloo
2013-07-12