Эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхан нэг өдөр нээлттэй ажиллав
2011-11-20

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөр”  орон даяар болж өнгөрлөө.  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрчим хүчний газар тус бүрт “Нээлттэй хаалганы өдөр”-өөр салбарын үйл ажиллагаатай танилцах иргэд, аж ахуйн нэгж сонирхсон асуудлаар хандлаа. Аймаг, орон нутагт мөн адил салбарын эрчим хүчний системийн үйлдвэр, компаниуд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан  тул  орон нутгийн иргэд өргөнөөр оролцжээ. Өдөрлөгийн үеэр иргэдээс төрийн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэх  арга хэмжээ авахаар зохион байгуулсан гэнэ. “Нээлттэй хаалганы өдөр” –ийн нэгдсэн арга хэмжээнд оролцсон байгууллага бүр иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ талаар танилцуулан гарын авлага материал тарааж, дэлгэцээр болон самбараар зохион байгуулж байгаа ажлаа танилцуулжээ.
Shuud.mn
Сонин хачин
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-21