Истанбул дахь монголчууд наадамлав
2013-07-13

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Анкара дахь Элчин сайдын яамнаас Түрк дэх Монгол иргэдийн “Монголын соёл, найрамдлын нийгэмлэг” ТББ, шинээр байгуулагдаж буй “Истанбул дахь ажиллагсдын холбоо”, Истанбул хотын Кагитхане дүүрэгтэй хамтран Истанбул хотод сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн наадмыг  энэ сарын 7-нд Кагитхане дүүрэгт амжилттай зохион байгуулав. Наадмын ажиллагааг нээж ЭСЯ-ны элчин зөвлөх Д.Билэгдорж, Кагитхане дүүргийн Засг дарга Фазли Кылич нар үг хэлэв. Д.Билэгдорж гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, консул, нотариатын үйлчилгээг шуурхай хүргэх талаар шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль, энэ жилийн наадмын онцлогийн талаар товч танилцуулан, энэ хүрээнд саяхан УИХ-аас Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх болсныг мэдээлэв. Билэгдорж Истанбул дахь Монгол иргэдийн наадмын ажиллагааг зохион байгуулахад идэвхитэй оролцсон “МСНН”-ийн Истанбул дахь салбар, “Монгол ажиллагсдын холбоо”-ны зохион байгуулагч Ч.Долгормаа нарт ЭСЯ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, наадамчин олонд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.

Наадмын нээлтийн үеэр Монголоос ирсэн урлагийн хэсэг /Гавъят жүжигчин Ж.Уранчимэг, СТА С.Болор, дуучин П.Хатанбаатар, Г.Дарханбаатар/, залуу дуучин Б.Отгонбилэг, Д.Сүнжээ нар монгол дуугаар ая өргөж, наадамчин олныг баясгав.  Истанбул дахь Монгол иргэдийн наадам жилээс жилд улам зохион байгуулалттай, өргөн дэлгэр болдог болж байна. Энэ удаагийн наадмын ажиллагааг зохион байгуулахад ЭСЯ-наас хандив, дэмжлэг үзүүлсэн болно. БНТУ-д нийтдээ 2200 орчим иргэд байгаагаас 1500 гаруй нь Истанбул хотод хууль бусаар оршин сууж, албан бус хөдөлмөр эрхэлж байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
1234:
Uls ornii neriig zub bichwel zugeer yumsan. Erhemuudee Itanbul gej haana bdag yamar uls bn
2013-07-14
Munkhbat:
Итанбул айн гоё нэрэлцийн бишүү
2013-07-13