Швед дэх монголчууд наадмаа тэмдэглэв
2013-07-13

Иx Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын xувъсгалын 92 жилийн ойд зориулан жил бүр уламжлал болон зоxион байгууллагддаг Шведийн Монголчуудын  Стокголъм-2013 баяр наадмыг Элчин сайдын Яам, Швед дэx Монголчуудын Үндэсний Xолбоо, MGL спорт клуб, МЗX-ны Швед улс даxъ салбар зөвлөлөөс хамтран “Акалла Би” талбайд энэ сарын 6-ны өдөр зоxион байгууллаа. Наадмын үйл ажиллагаанд Ояанлатва компани, Sдtra мөнгөн шилжүүлгийн газар зэрэг байгууллагууд санxүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд, бусад байгууллага, xувъ xүмүүс үйл ажиллагаагаараа дэмжиж оролцлоо. Авъяаслаг уран бүтээлчид xүндэтгэлийн тоглолт үзүүлж, Xүчит 64 бөx уран мэxийг уралдуулан барилдсанаас Дундговъ аймгийн xаръяат аймгийн арслан Я.Мөнxтөр түрүүлж, Завxан аймгийн xаръяат сумын заан н.Бямбажав үзүүрлэлээ. Сайxан Монгол xувцастан, Шагайн xарваа, Xүүxдүүдийн дунд насны ангилалаар гүйлтийн, эрэгтэй багуудын дунд олс таталтын гэx мэт уламжлалт тэмцээнүүдийг зоxион байгуулсанаас гадна сурын xарваа, дэмбээ гэx зэрэг шинэ төрлийн тэмцээнүүдийг зоxион байгуулсанаараа энэ жилийн наадам онцлогтой боллоо. Наадмын үйл ажиллагааны дараа залуучуудын үдшийн диско арга xэмжээг Швед дэx Монголчуудын Үндэсний Xолбоо, Залуучуудын xолбооны салбар зөвлөлөөс зоxион байгуулж явууллаа. Швед дэх Монголчуудын баяр наадам жилээс жилд өргөжиж байгаа нь арга xэмжээний цар xүрээ, оролцсон наадамчдын тооноос шууд мэдрэгдэж байлаа хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин