АН-д нэг өдөр 805 залуу элслээ
2011-11-20

Сонгинохойрхан дүүргийн 805 залуу АН-д элссэн юм. Төрийн орднод болсон энэхүү ёслолын ажиллагаанд АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн  Д.Кёкшүюзан Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр, дэд дарга Н.Гантөмөр, Сонгинохайрхан дүүргээс АН-ын гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хуралд сонгогдсон төлөөлөгчид  оролцов. АН-ын дарга Н.Алтанхуяг нэг өдөр ийм олон сайхан залуус намд элсч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид сайн суралцаж улс эх орондоо ихийг бүтээхийг хүсч байлаа. Аливаа ардчилсан төрийн амин сүнс нь ардчилалыг дэмжигч гишүүд байдаг. Тиймээс ч идэр залуу монголын ардчилалд залуу боловсон хүчнээр цус сэлбэж байх нь ус агаар мэт нэн чухал зүйл юм. Түүхт дөрвөн их ой давхацсан их баярын жилийн хаалтан дээр, Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намаас 22 дахь хавраа угтах гэж буй монголын ардчилалд бас нэгэн бэлэг зэхсэн нь энэхүү 805 залуу гишүүн элсүүлэх арга хэмжээ билээ. Энэхүү арга хэмжээнд оролцогчдыг зөвхөн 18-35 насны залуус байхаар зохион байгуулжээ.  Их Монгол улс байгуулагдсаны ойтой тэнцүү тооны буюу 805-н залуу гишүүнийг нэг өдөр ийн элсүүлж байсан түүх урьд өмнө дүүргийн шатны аль ч намд байгаагүйгээрээ онцлог юм. Энэхүү арга хэмжээний гол зохион байгуулагчдын нэг нь Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намын дэргэдэх ардчилсан залуучуудын холбоо бөгөөд намд шинээр гишүүн болон элсэж буй 805 залуу мөн дээрх холбооны гишүүн болон бүртгэгдэж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам энэ мэт шинэлэг бүтээгдэхүүнээр гишүүд, дэмжигчиддээ ямагт бэлэг барьж байдаг бөгөөд 2007 онд Ардчилсан намыг амтлах өдрүүд, Ардчилсан нам танай хаалгыг тогшиж байна, 2008 онд Хороон засаг даргыг хэн сайн хийж чадах вэ, 2009 Ардчилсан нам иргэдээ сонсож байна, 2010 онд Хүүхдийн парк хаачив, Мөрөөдөл бүртгэх өдрүүд, 2011, Бухимдал бүртгэх өдрүүд, зэрэг аянууд болон бусад акц арга хэмжээг цуврал хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн билээ.  
Shuud.mn
Сонин хачин
odoo AN-iin tsag n irsen
2011-11-21
hudlaa shuu AN bol hol yavahgui
2011-11-20
зөв.сайн байна.ардчилалын буянаар бид эрх чөлөөтэй үгээ хэлж, гадаадад чөлөөтэй явж байгаа.тэдгээр залууст амжилт хүсье
2011-11-20
xaxa MAH yadaj elsee
2011-11-20
ih l saikhan yum bodoj baigaa baikh daa zailuul
2011-11-20
ЗААССССССССССССССССС МАНАНТАЙ МАНАНГҮЙ БОЛНО
2011-11-20
ene 124.158.67.200 gin heldeg zuw shuu. Neg gazar ajild ordog tegtel udirdlaga ni MAN gevel chi ajlaasaa halagdana esvel hezee ch deeshleehgui. Tegeheer uls tur huuh humuus ni l elseh heregtei
2011-11-20
Залуучууд маань нам энэ тэрд яах гэж элсдэг юм бэ.Өөрийн үзэл бодол гэдэг бүхнээс дээд юм.Намд элссэнээр бусдын тунхагласан үзэл бодолд өөрийгөө тушааж байгаа хэрэг.Одоо арван хэдхэн настайгаасаа энэ нам тэр нам гэж хэрэлддэг боллоо.Үнэхээр цаашдаа улс төрөөр занималдах улсууд л намд элсэнэ биз.Энэ 800 залуугийн 700 нь нам гэдэг юу байдгийг ч мэдэхгүй шүү дээ.Залуучууд минь намд элсэхээсээ ичдэг байх хэрэгтэй.
2011-11-20
МАНАН-д бөөн бөөнөөрөө ороод яасан тэиэг юм бэ.
2011-11-20
sain bna demjij bna
2011-11-20
zaluuchuud an-g demjdeg
2011-11-20
ih l saikhan yum bodoj baigaa baikh daa zailuul
ÌÀÍÀÍ-ä ýëñýíý ãýäýã áîë ýõ îðíûõîî çàíàëò äàéñíóóäûí ýãíýýíä íýãäýíý ãýñýíòýé àäèë ñîíñîãäîæ áàéíà. Íàì äîòðîî àðä÷èëëûã òºëºâø¿¿ëæ ÷àäààã¿é áàéæ áàñ àðä÷èëàë ÿðèõ ñàíààòàé.ßã íàðèéíäàà àðä÷èëàë ãýæ þóã îéëãîäîã áîëîîä ýíý íàì íýðòýé ãýìò õýðýãòí¿¿äòýé íýãäýæ áàéãàà íü ñîíèí áàéíà.
2011-11-20