Хэсгийн байцаагчид хариуцлага тооцно
2013-07-16

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мэндсайхан нь архи ууж согтууран  цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн талаарх мэдээлэл өчигдөр цахим сайтуудад гарсан аж.

Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Дотоодын хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс /ДХШАБХ/ албаны шалгалт хийж хариуцлага тооцохоор болсон байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин