Б.Бүлтэн: Хурдан морины дэл дээр “дарцаглаж” өссөний буянаар амьдрал маань өөдрөг сайхан явна
2013-07-16

Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны тэргүүлэх зэргийн профессор , “Оточ хатан” Б.Бүлтэнг танихгүй хүн ховор. Бүлтэн гэхээр л “Өө, миний авсан ээж үү” гэдэгсэн. Эх үрсийн эрүүл мэнд, амь насны манаанд 30 гаруй жил зүтгэхдээ эх барьж авсан хүүхдүүддээ тэрбээр төрснөөс ялгаагүй билээ. Алтан гартай эмч өдгөө 10 мянга гаруй хүүхэд эх барьж авсан байна.

.

-Таныг багадаа хурдан морь унадаг байсан гэж сонссон. Яриагаа таны хүүхэд нас,аав ээж,  бас хурдан морь унаж олон айраг түрүү авч байсан зэрэг дурсамжаар эхэлье гэж бодлоо?

-Юуны өмнө Шууд.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би зургаан настайгаасаа 16 хүртлээ хурдан морь унасан. Жижиг биетэй болохоор  аав маань надаар морио унуулах их дуртай. Миний унадаг улаан морь аймаг сумандаа алдартай алтан туурайтан байлаа. Намайг аравдугаар ангид байхад улаан морь маань түрүүлээд ирэхэд өөрийн эрхгүй самсаа шархирч магнай тэнийж билээ. Алтан туурайтны босоо цагаан хийморь, эерэг энерги нь миний амьдралыг түшсэн гэж боддог. Хурдан морины  дэл дээр “дарцаглаж” өссөний буянаар амьдрал маань өөдрөг сайхан явна гэж бэлгэшээдэг.Одоо манай нутгийн аавын үеийн хөгшчүүл  “Бүлтэн чи улаан морио унаад яаж түрүүлж байснаа яриач” гэдэгсэн. Би ч ёстой өнгөтөөр ярина шүү дээ /инээв/. Одоо манай хань бас морь уядаг. Бид ханьтайгаа 10 жилд байхаасаа үерхэж нөхөрлөсөн. Энэ үерхэл хожмоо хайр сэтгэл болж ханилж суугаад гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон.

.

Таны нэр монголын  хамгийн ховор нэртэй хүмүүсийн жагсаалтанд орсон байсан. Яагаад Бүлтэн гэж нэрлэсэн юм бол?

-Анх эхээс мэндлэхдээ бүлтийтэл том харсан юм гэнэ лээ. Тэгээд аав , ээж хоёр маань өхөөрдөөд Бүлтэн гэж нэр өгсөн гэдэг. Намайг багад Бүүеэ гэж өхөөрддөг байсан. Би тэр нэрийн жагсаалтыг харсан. Бүлтэн гэж бичээд доор нь эмч гэсэн байсан. Монголд ховор сонин нэртэй хүн зөндөө л байдаг юм билээ. Одоо ч миний нэр ховор биш болсон байх аа. Эх барьж авсан хүүхдүүдийн аав, ээж нь бэлгэшээгээд Бүлтэн гэж нэрлэсэн тохиолдол нэлээд бий шүү.

.

-Олон хүнээс хүүхэд ахуйдаа том болоод ямар мэргэжил эзэмшихийг нь хүсдэг байсныг нь асуухад эмч гэдэг. Охид аав, ээжээсээ эмчийн тоглоомон чагнуур авч өгөхийг гуйдаг.  Бүлтэн эмчийн хувьд багын мөрөөдөл нь биелсэн болов уу?

-Би багаасаа л эмч болохыгмөрөөддөг байлаа.Ээж маань олон хүүхэд төрүүлэхдээ гэртээ амаржсан үе бий. Энэ бүгдийг хараад эх, үрсийг эсэн мэнд амаржуулдаг сайхан  эмч болох юмсан гэсэн гэгээн мөрөөдөлд автсан даа. Тэр мөрөөдөл маань ч биеллээ. Монголынхоо охид, эмэгтэйчүүдийн эрүүл энхийн төлөө 30 гаруй жилийнхээ хүч хөдөлмөр,сэтгэл зүрхийг зориулжээ. Мэдээж энэ хугацаанд дандаа баяр баясгалантай байсан гэвэл өрөөсгөл. Эмч хүнд баяр гуниг зэрэгцэж байдаг. Гэхдээ бурхны авралаар баяр баясгалан нь илүү шүү.

.

-Гучин жилд хэчнээн хүүхэд эх барьсан бол?

-Нийт 10 гаруй мянган хүүхэд эх барьсан. Хамгийн сүүлд гэхэд 18 жилийн дараах төрөлтийн хүү эх барьж авсан. Энэ олон мянган хүүхэд дунд ихэр, бүр гурван ихэр хүүхэд ч олон бий.

.

-Хүн бүр эрүүл байж эрүүл хүүхэдтэй болно. Гэхдээ зарим хүн өөрсдийнхөө эрүүл мэндэд төдийлөн анхаардаггүй тал ажиглагддаг. Үүнээс үүдээд өсөлтгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин газар аваад байгаа талаар уншлаа?

-Тэр үнэн. Намайг анх эмч болох үед өсөлтгүй жирэмслэлт өдрийн од шиг байлаа. Харин одоо өдөрт 1-2 ыг оношилж байна. Үүнийг судалбал олон шалтгаан бий. Тухайлбал, агаар, эцэг, эхийн үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдвар нөлөөлж болно. Би “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэж ярих дуртай. Охид, бүсгүйчүүд маань эх болохынхоо өмнө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Эмчид үзүүлж өвчнөө илрүүлж эмчлүүлж байж жирэмслэх хэрэгтэй. Бэлгийн замын олон өвчнийг нэрлэж болно. ДОХ, заг хүйтэн, тэмбүү, трихомониаз, бэлгийн үү, мөөгөнцөр гэх мэт. Эдгээр өвчнөөр дунджаар 18-45 насныхан өвчлөх нь элбэг. Энэ төрлийн өвчин авахад өөрт ямар нэгэн зовиур, шинж тэмдэг заавал илэрдэг. Бэлгийн замын өвчин маш олон сөрөг нөлөөтэй. Олон жил эмчлүүлээгүйгээсээ болж  угжирч, үргүйдэлд  ч хүргэдэг.

.

-Хэчнээн хүсээд  ч үр заяахгүй хос цөөнгүй байдаг. Ер нь үргүйдэлд юу юу нөлөөлдөг юм бол?

-Үр хүүхэдгүй айл аз жаргалтай байж чадахгүй. Хоёр үрийнхээ хоолойг авахуулсан хүн жирэмслэх боломжгүй болдог. Ийм тохиолдолд үр суулгаж жирэмслүүлдэг. Энэ аргыг манай оронд ч эхлүүлсэн. Үртэй болох олон арга байгааг бодолцох хэрэгтэй. Ер нь үргүйдлийн шалтгааныг яривал хугацаа их орно. Хоёр жилийн турш тогтмол бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үзэж эмчид хандах хэрэгтэй. Үргүйдэлд өндгөвчний үйл ажиллагаа нөлөөлдөг. Өндгөвч бол эмэгтэй хүний “толь” шүү дээ. Тэр ч байтгугай нүдний гал, арьс, инээмсэглэл хүртэл өндгөвчтэй холбоотой.  Мөн үрийн хоолой, умайд үрэвсэлт өвчин байвал үргүйдэл үүсч болно. Өгсөх замын халдвар гэж бий. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин дээш тархаж  бусад эрхтнийг өвчлүүлэх явдал юм. Түүнчлэн удамшил, эд эрхтний гаж хөгжил  шалтгаан болдог. Тийм учраас эмчид хандаж оношлуулах хэрэгтэй. Эд баялаг, албан тушаалаас илүү эрүүл мэнд л хамгийн чухал шүү дээ.

.

-Огт хүүхэдтэй болохгүй хүн гэж байна уу?

-Тийм тохиолдол бас байна. Умайн гаж хөгжилтэй, умайгүй төрөлхийн өндгөвчгүй, үтрээгүй тийм хүмүүс байдаг. Гэхдээ эдгээрийг орлуулах эмчилгээний аргууд байдаг. Харин умай суулгаж байна гэж дуулаагүй. Эрдэмтэд умай суулгах мэс засал хэд хэдэн удаа хийсэн ч бүтэлгүйтсэн гэж сонссон. Гэхдээ умайгүй хүн байсан ч өндгөвч нь байх юм бол жирэмсэлж болно. Өөрийн эсийг өөр хүнд шилжүүлэн хүүхэд гаргаж авах арга орчин үед гараад ирсэн. Ийм маягаар гадны оронд очоод хүүхэдтэй болоод ирсэн хосуудыг би мэднэ. Хэдийгээр энэ арга манайд хийгдэж эхлээгүй ч үүнийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Ямар ч хамаагүй өөрийнхөө үр хүүхдийг үзэх сонирхолтой хүмүүс олон л байгаа.

.

-Сүүлийн үед умайн гаднах жирэмслэлт нэлээд элбэг болж.  Үүнийг эрт оношлуулж болох уу?

-Үрэвсэлт өвчнүүд гол шалтгаан нь. Орчин үед эрт оношлуулж болно. Маш өндөр хүчин чадалтай эхо аппрат элбэг болсон байна. Ер нь эмэгтэйчүүд өөрсдөө л эмчид эрт хандах нь зүйтэй. Сарын тэмдэг ирэхээ болимогц умайн гадна байна уу, дотор байна уу гэдгийг оношлуулах  шаардлагатай. Умайн гадна болон дотроо зэрэг жирэмслэх тохиолдол бий. Энэ нь маш ховор.

.

- Бүсгүйчүүд  ээж болохоор төлөвлөж байгаа бол ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ?

-Гэр бүл гэдэг эцэг, эх хоёрыг нийлүүлсэнийг хэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд тогтсон сайхан хань ижилтэй болох хэрэгтэй. Түүний дараа эрүүл мэнд, эдийн засгаа бодолцох ёстой. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс ээж болох гэж байгаа бүсгүй та хамгийн түрүүнд эрүүл мэндийн нарийн үзлэгт хамрагдаж, өөрийнхөө бүх өвчин зовиурыг эмчлэх хэрэгтэй. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд архи, тамхи, хар тамхи гэх мэт хорт зуршилд автдаг болжээ. Энэ нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаанд нөлөөлдөг. Бүсгүйчүүд бүгд ээж болдог хойно охин наснаасаа биеэ бэлдэж, хорт зуршлаас татгалзаж байх хэрэгтэй.

.

-Ээж болоход хамгийн тохиромжтой нас гэвэл?

-Монгол улсын хуулинд 18 наснаас гэрлэхийг зөвшөөрдөг. Харин ээж болоход хамгийн тохиромжтой нас бол 20-оос дээш нас юм. Өөрөөр хэлбэл, жирэмслэх насны дээд хязгаарыг ярих хэрэггүй байдаг. Яагаад гэвэл Энэтхэгт 60-70-тай хүн төрсөн л гэх юм. Хүний бие эрүүл байх юм бол 50 хүртлээ төрчих боломж байгаа. Ер нь хэт залуу төрөлт хэт хөгшин төрөлтөд ургийн гажиг үүсэх магадлал өндөртэй. Түүнээс насны хязгаар тогтоож болохгүй.

.

-Охид бүсгүйчүүд маань хүсээгүй жирэмсэлтэд өртөх тохиолдол байдаг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд үр хөндөлт газар аваад байна. Хор нөлөө нь юу вэ?

-Би сүүлийн үед аборт гэж ярих дургүй болоод байгаа. Харин жирэмсэн зохицуулалт гэж ярьдаг болсон. Сүүлийн жилүүдэд жирэмсэн зохицуулалт маш элбэг болсон. Тэд сэтгэл санаа, бие мах бодийн ямар ч бэлтгэлгүй жирэмсэлдэг. Үүнээс болж янз бүрийн өвчтэй, эцэггүй хүүхэд төрүүлэх, ар гэртээ чирэгдэл учруулах гэх мэт эрсдлүүдийг дагуулдаг. Тиймээс тэд жирэмсэн зохицуулалт хийлгэж байна. Өнөөдөр дунд сургуулийн 14, 15 насны хүүхдүүд жирэмсэн болчихсон л явж байна. Үүнийг эцэг, эх нь анзаарахгүй “Миний охин таргалж байна” гэж боддог. Тэгсэн өнөөх охин нь дөрөв, таван сартай жирэмсэн байх жишээтэй. Ийм тохиолдолд жирэмсэнийг заавал таслан зогсоох эрх бидэнд байхгүй. Хэрэв ургаа тээх боломжгүй тохиолдолд эмчид эрт хандаж, жирэмсэнээ зохицуулаад эмчилгээ сайн хийлгэж, цаашид гарах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эсвэл тохиолдлын бэлгийн харьцааг тэвчих, эвсэл хамгаалалт хэрэглэх нь зөв юм. Ер нь жирэмсэн зохицуулалт бол маш их хүндрэл дагуулдаг. Ойрын хүндрэл, холын хүндрэл гэж байдаг. Ойрын хүндрэл нь цус алдах, халдвар авах, цусаар идээ тархах зэргийг хэлнэ. Харин холын хүндрэл нь үргүйдэл, үрэвсэл, наалдац, умайн гаднах жирэмслэлт зэрэг асуудал үүсдэг. Ийм байдалд хүрэхгүйн тулд аль болох жирэмснээс сэргийлж, гэр бүл төлөвлөх хэрэгтэйг охид, бүсгүйчүүдэд захиж, хэлмээр санагддаг.

.

ХҮҮХДЭД ХАР УУРГИЙГ НЬ ХӨХҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

.

-Жирэмсэн эх юунд анхаарлаа хандуулж, хүүхдээ эсэн мэнд төрүүлэх ёстой вэ?

-Бүсгүй та жирэмсэн боллоо л бол шууд эмчид хандаж, ургийн өсөлтөө харуулж, зөвлөгөө авах хэрэгтэй. Харин таны нөхөр жирэмсний хугацаанд танд тохиолдох бүхий л сэтгэл санаа, бие махбодийн өөрчлөлтийг ажиглаж, бэрхшээлийг хамтдаа даван туулах хэрэгтэй. Жирэмсний гурван сарын дотор харъяа дүүргийнхээ эмнэлэгт хяналтад орж, сар бүр үзүүлж байх ёстой. Жирэмсний сүүлийн саруудад хөдлөх, идэж уухад ч хүндрэлтэй болж эхэлдэг. Энэ үед хань ижил гэдэг маш чухал үүрэгтэй. Наад зах нь гутлыг нь өмсүүлэхээс эхлээд эхнэртээ туслах хэрэгтэй. Ер нь эхнэр жирэмсэн болсон байхад нөхөр асар их мэдлэгтэй байх шаардлагатай. Ер нь жирэмслэлт гэдэг бол физологийн үзэгдэл гэдгийг залуу гэр бүл анхаарах ёстой юм.

.

-Агаарын бохирдол утааны хор жирэмсэн эхэд сөргөөр нөлөөлж ураг өсөлтгүй, амьгүй болох тохиолдол нэлээд гарч байгаа гэх юм. Үнэхээр утаа урагт нөлөөлөөд байгаа юм уу. Ураг яагаад өсөлтгүй болоод байгаа юм бэ?

-Анх эмч болоод байх тэр цаг үед үнэхээр өсөлтгүй жирэмслэлт гэж бараг байдаггүй байсан. Хааяа нэг тохиолддог байлаа. Одоо бол өдөрт зөвхөн манайхаар үзүүлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хоёроос доошгүй заавал тохиолдоод байгаа. Ураг өсөлтгүй болоход олон шалтгаан бий. Тухайлбал, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс болж өсөлтгүй болно. Мөн агаарын бохирдолтой хамааруулж үзэж болох юм. Гэхдээ 100 хувь агаарын бохирдлоос боллоо гэж хэлэх хэцүү л дээ. Идэж ууж байгаа хоол нь ч ямар байгаа юм. Манай эмэгтэйчүүд ихэнх нь гэр бүлээ авч явах гэж өөрийгөө анхаарахгүй хаяж байна. Зах дээр хүйтэн нойтон нөхцөлд удаан зогсоход орчин тойрны агаар нь ямар билээ. Ингэж удаан зогссоноос үрэвсэлт өвчин нэмэгдээд байгаа юм.

.

-Жирэмсэн эх үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Ямар үед нь анхаарвал зохих вэ?

-Ерөөсөө л эрүүл эх, эцгээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс манай эх, эцэг болох гэж байгаа залуучууд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ургийн өсөлтийг байнга харуулж аль болох амралт ажлын цагаа зохицуулах хэрэгтэй. Ураг нэг сартайгаасаа эхлээд төрөх хүртлээ ямар ч үедээ өсөлтгүй болж, өсөлт багасвал эхийнхээ хэвлийд эндэх тохиолдол бий.

.

-Дээр үеийн эхчүүд араг түшиж байгаад гэртээ төрчихдөг байсан гэдэг. Гэтэл одоо орон дээр хэвтүүлж байгаад төрдөг болжээ. Та алийг нь илүү үр дүнтэй арга гэж боддог вэ?

-Дээр үеийн хүмүүсийн бие эрүүл байсан. Учир нь сайхан агаар, монгол гэр, цагаан идээ, чанартай хоол зэрэгтэй холбоотой. Гэр нь хүртэл тал, талаасаа агааржуулалттай. Одоо бид агааржуулалтын системийг чадлынхаа хэрээр хийгээд л байхад олигтой үр дүнд хүрэхгүй байна. Мөн энэ сайхан агаар нэвтэрдэг монгол гэрт булан, тохой байхгүй учир муу энерги хургадаггүй. Тэгээд ч дээр үеийн эхчүүд араг түшиж байгаад гэртээ төрчихдөг байсан. Манай ээж гэртээ төрөхөд аав эх барьж авч байсан юм. Тухайн үед аавын минь эх барьж авсан хүүхэд одоо сайхан том хүүхэн болчихсон явж л байна. Тэгэхээр эх барих наад захын суурь мэдлэгийг дээр үеийн хүмүүс мэддэг байсан. Одооны залуучууд хүй тасалж, хүүхдээ авч мэдэх болов уу даа. Яагаад гэхээр бүх юм нь бэлэн байгаа учраас тэр шүү дээ. Эхнэр нь өвдлөө эмнэлэгт хүргээд ирнэ. Эх баригч, эмч нар бэлэн байж байна. Хүн чинь босоо тэнхлэгтэй байдаг учраас араг түшихээр хүүхэд аяндаа доошилдог. Хэвтээд тарвалзаад байвал доошоо явахгүй. Харин сүүлийн үед арагны оронд бөмбөг хэрэглэдэг болсон. Энэ алга илүү үр дүнтэй шүү.

.

-Төрөх гэж байгаа эхчүүд өвдөөд байхад эмч тоохгүй юм гэдэг. Одоо харин өвдөхгүй төрүүлдэг болсон гэл үү?

-Хүн болгонд өвдөлт асар хэцүү байдаг. Тэгээд эмч тэр болгон дээр очоод, түүнтэйгээ хамт уйлаад байлтай биш. Ар гэрийнхнийг нь оруулаад ёстой юм ёсоороо гээд л байж байхаас яах вэ. Сүүлийн үед өвдөлтгүй төрүүлдэг аргад орчихсон байгаа. Нуруунд нь тариа хийгээд өвдөлтгүй төрүүлдэг. Манай амаржих газар голдуу энэ аргыг хэрэглэдэг. Хүүхдэд ямар ч харш нөлөө байхгүй. Харин бүтэлттэй, эмгэгтэй тохиолдолд хийдэггүй.

.

-Сүүлийн үед эмэгтэйчүүд өөрөөрөө төрөхгүй кесарево хагалгааг амар арга гэж ярих болжээ. Энэ үнэн үү?

-Ер нь бүсгүй хүн төрж, хөнгөрөх тусам эрүүлжиж байдаг. Цус нь сэлэгдэж, стресс болон бүх юм нь арилдаг. Түүнийхээ хүчээр эрүүлжиж байдаг. Кесарево хагалгаа л юм чинь хүндрэлтэй. Кесарево хагалгааг орчин үед  тусгай заалтуудаар хийдэг болсон. Түүнийхээ дагуу л хийдэг. Хагалгааг хэд ч хийж болно. Эхийн биед төрж болохгүй ямар нэгэн шалтгаан байхгүй л бол хэн ч төрж, хэдэн ч хүүхэд гаргаж болно.

.

-Кесарево хагалгаагаар төрсөн эхчүүд сүү орохгүй байна гэх нь олон сонсогддог?

-Эхчүүд хар уургийг тоодоггүй юм шиг байна лээ. Төрсний дараа хөхнөөс цэхэр ус гардаг, үүнийг хар уураг гэдэг. Хар уургаа амалсан хүүхэд ойрын зургаан сардаа өвдөнө гэж байхгүй. Тиймээс хүүхэддээ хар уургаа хөхүүлэх хэрэгтэй. Сүү ортол гурав, дөрөв хоногийн зай байдаг. Тиймээс хүүхдээ сайн хөхүүлэх хэрэгтэй.

.

-Анхны төрөлтийн дараа хөх хагарах тохиолдол элбэг гэдэг. Хөхөө хагаруулахгүйн тулд эх юу хийх ёстой вэ?

-Тийм тохиолдол байна. Эх хүүхэд төрүүлэхээс хоёр сарын өмнөөс хөхөндөө массаж хийж, тослож, цочроог нь гаргах хэрэгтэй. Ингэснээр хүүхдээ хөхүүлэхэд хөх хагарна гэж байхгүй. Харин хөх хагарсан тохиолдолд хөхөө цэвэр усаар шавшиж, хүүхдээ сайн хөхүүлэх хэрэгтэй.

.

-Баярлалаа

.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
ооооо:
дандаа тоогүй сэтгэгдэлүүд байна мэдээж хувийн эмнэлэгтэй болохоор мөнгө хөөцөлддөг л байх сайнтай муутай байхаа хүн л юм чинь
2013-11-09
Зочин:
Энэ хүнийг л хамгийн монголдоо мундаг гэдэг биз дээв Гэтэл дээрх сэтгэгдэл ,,,?
2013-07-27
Zochin:
Abort sain hiideg hun yunii n amidral n sain bh ve dee! Harin ch esregeeree
2013-07-23
Хөөрхөн юмаа:
Ярилцлага нь их хөөрхөн эгдүүтэй юмаа. Морь унана гэдэг барагтай хүнд заяахгүй хувь тавилан байхаа. Хүмүүсийн дээрх сэтгэгдэлд үнэлэлт өгөхгүй ээ. Их л гомдсон болоод ийм муухай үгээр хүнийг дайрч байгаа байх даа. Боломжтой бол ийм муухайгаар доромжилохоо тэвчмээр юм хүмүүсээ. Энэ хүн чинь хүн шүү дээ гомдоно биз дээ. Би бас танаар хагалгаа хийлгэж байсан. Дээрх хүний сэтгэгдэлтэй адилхан анхаармаар зүйл санагдсан шүү. Гэхдээ өвчнөөс салсан нь чухал л даа. Би ч бас асуултын тэмдэгтэй л гарсан. Зөвлгөөв цэвэрлэгээ, анхаарал халамж чухал хэрэгтэй юм шиг санагдсан. Би ээждээ зовиураа хэлээд асуухад эмчээсээ асуугаач гээд байсан. Тэгээд эмчээс асуух гэхээр бараг эмч нь ч үзэгдэхгүй. Яг асуух гэхээр тийм нөхцөл бүрдэхгүй.Эвгүй л юм байлаав Өвчин гэдэг тэр айлын бүх хүнийг донслуулж сэтгэл санааны хямралд оруулдгийг тэр үед мэдэрсэн. Ганц тухайн хүүнийг биш олон хүний магнайг тэнийлгэдэг эмчдээ баярлалаа. Бас хажууд нь байдаг эмч бүсгүйд ч гэсэн. Нэрийг нь бас сайн мдэхгүй юм байнав Дээрх үнтэй адилхан хэ хэв Та нарт амжилт
2013-07-20
Uilchluulegch - talarhagch:
Bulten emchid byarlaj yawdag shuu. Bi olon emchid ochoogui l dee, gehdee hunii zuwlusnuur uzuuleed asuudlaa hurdan shiiduulsen. Nad shig emnelgeer yawahdaa tuwegsheedeg hund hurdan shuurhai zan ni taalagdsaan. Gehdee hagalgaanii daraa chuham yah yostoi, yasan yum bol geed nadad berhsheeltei zuil bsan. Emch nar ni zuwluguu uguh talaar hangaltgui sanagdsan. eswel yag yamar uwchin tusaad yagaad, yunaas bolood, odoo yah yostoi talaar yu ch heleegui. ter baitugai hagalgaand orson humuus ni chiniih yaj bna geel bie bieneesee medeelel awaad bsan. Tuhain uedee bi ch bas tegej bsan l daa. Suuld bodood ineed hureed bsan. Neeree bid nar yagaad emchees asuuhgui bsan yum bol gej bodood, mongoliin emch owchtonuudiin zan yum bh daa hoorhii, 1-r toroh ch adilhan tiim gej blaa. er ni tegeed humuus emchid handahda atuwegsheedeg bh. Emch nar ni owchtondoo zowlogoo sain ogood, nairsag chin setgeleesee bwal tanaih zugeeree, 1 zaluu suwilagch ni dajgui zantai busad ni yahwee, nad taalagdaagui shuu. hagalgaanii daraa owchtonii ar geriinhniig hamaagui bitgii oruulj bai l daa, oorsdiin hajuu huniih yalgaagui bie owdoj bhad tuwegtei yum blaa. Tegeed oroogoo sain tsewrlemeer bsan shuu, namaig hed honohod ogt tsewerleegui, boon toos bsan. Tegeed ch tarianaas oor suwilgaa bgui nadad jaahn hundreltei sanagdsan. Gehdee ene gomdol bish tsaashdaa anhaaraarai gej helj bga ayum l daa. Ta, bas neg hajuud ni hagalgaand hamt ordog busgui 2-t nasan turshdaa bayarlah bolno. Ta buhend hamgiin hairtai humuustee husdeg sain saihn bolgoniig husii. Ta nar bgui bsan bol nadad ih hetsuu bh bsan l daa. Emegtei hunii ih zowlongoos nimgelj bdag burhnaas tomilgootoi elchuud mini, ta buhend amjilt husii, ta nar shuu.
2013-07-20
O- iin nogoon:
Unen setgel zurhgui Hun shuu. Yaj gaviat bolson yum gaihmaar. Emch hunii naad zahiin yos surtahuun ni 0 zaasan Hun dee.
2013-07-17
Zochin:
Shunaliin tulam avgai.Bulten uilst gej mungutei humuust uilchildeg buzar gartanguud.
2013-07-17
Зочин:
Сайхан сэтгэлтэй сайн хун шуу. Таныг хумуус муулж байгаа хумуусийг ойлгохгуй байна. Зугээр атаархагчид л ийм байдаг байх да. Одор шоногуй зутгэж олон эмэгтэйг аварч байхыг нь би харж байсан. 1р торохийнхон дандаа л хундруулчихсэн болохгуй юмандаа энэ хунийг одор шоногуй дууддаг. Танд ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хусье.
2013-07-17
Alimaa guaid:
Chi odoo yamar teneg setgelgeetei yum be? Huviin tavilan , uiliin ur ch geh shig. heddugeer zuund amidraad bnaa. Uuruu harin emch Bol iim bodloor Hun emchildeg Bol mongold emneleg doroiitohoos yahav.
2013-07-17
Alimaa guaid:
Ataarhsangui unen baidliig ni l bichij bna. Bi uuruu emch bish nadad huviin emneleg baihgui. Eejii gee Dagaj ene emch deer neg udaa ochij bsan yumaa. Uvchtunduu tuiliin hainga handdag yum bna lee. Bid munguu tuluud huviin emneleg deer ni ochij bsan yum. bi baitugai emch eej mini hurtel tuiliin ih gaihaj bsan daa. Emeteichuudiin taldaa hamgiin sain l gej bodoj ochson yum shuu. Getel Hun bish tsagaan Halad numursun chutgur suuj bsan daa.
2013-07-17
Alimaa:
Xel am xervvl shuugiand durtai Muusain archaagvi vmnuud ataarxaj vxlee Esbel xubiin emneleg baiguulj chadaagvi emch nar bagtarch vxexdee iim setgegdel bichij suudag baix gej Bodogdob Vmar ch baisan ta nariig bodbol olon myngan xvvxed exchvvd bayrladag baix aa Emchlvvlj chadaagvi xubi ni dutsan vmnuud odoo vay gexeb Zaya chini ta nariig uulzuulaagvi bndaa oorsoddoo gomd Ene mundag emchid talarxdag olon xvnii setgel iig bvv gutaa
2013-07-17
Alimaad:
Alimaa chi huuhed ni yum uu. Esvel Bulten avgai yu? Uiliin ur, huvi tavilan gechikhjee . Yamar hotsrodson burangui dundad Zuunii ue bish. Tekhnic technology hugjuud emchilj edgeruulj chadval Hun 80, 90 hureed l yavj bna. Emch hunii hariutslaga gej yu ch baihgui , mungunii tuluu yu ch hiij yahaas ch butsahgui bolson huniig chi yund umuuruuv?
2013-07-16
Teneg alimaad:
Alimaa chi huuhed ni yum uu. Esvel Bulten avgai yu? Uiliin ur, huvi tavilan gechikhjee . Yamar hotsrodson burangui dundad Zuunii ue bish. Tekhnic technology hugjuud emchilj edgeruulj chadval Hun 80, 90 hureed l yavj bna. Emch hunii hariutslaga gej yu ch baihgui , mungunii tuluu yu ch hiij yahaas ch butsahgui bolson huniig chi yund umuuruuv?
2013-07-16
Алимаа:
Манайхан эмч хүнрүү буруугаа чихэх их дуртай Яахавдээ Та нарыг алингаа алдахад чинь эмч цагдаа Хоёр тусалдаг Үйл үйлээрээ байдаг Та нар ажил хийхдээ монго олох гэж хийдэг байлгүй Ямар буяны байгууллага биш Оорсдийхоо хэцүүг хүнд битгий үүрүүл Хувь тавилангаа Оорсдоо үүрч сур
2013-07-16
Hun muutai avgai:
Ih huniig yalgadag avgai bna lee. Eej maani emch Hun bsan yum. Bulteng tanidag bolohooroo uzuuleheer ochson chini muu tetgevriin avgai gej bodson uu eejiig mini er oishoogoogui.. Eej mini ch Udalgui undguvchnii havdraar uud bolson. Herev chadaltai Bol onoshlood ugch bolno doo. Ih l Hun muutai Hun dee. Ene setgegdluudiig unshij baihad humuus meddeg l yum bna daa
2013-07-16
Eej mini emch bsan:
Ih huniig yalgadag avgai bna lee. Eej maani emch Hun bsan yum. Bulteng tanidag bolohooroo uzuuleheer ochson chini muu tetgevriin avgai gej bodson uu eejiig mini er oshoogoogui. Eej mini ch Udalgui undguvchnii havdraar uu bolson. Here've chadaltai Bol omoshlood ugch bolno doo. Ih l Hun muulaad Hun dee. Ene setgegdluudiig unshij baihad humuus meddeg l yum bna daa
2013-07-16
uilchluulegch:
mungunii sonirholtoi sanagdsan. ehod haruulsan zuragaa avch ochood yum asuuh gesen chin dahij haruul geed, harchihaad neg ch ug helj uguugui, za daraagiih n or gesen de
2013-07-16
УРНАА:
ХУВИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР НЬ ОЧСОН ЧИНЬ БҮҮР МӨНГӨНИЙ ШУНАЛ ШИНГЭЧИХСЭН ХАЧИН АВГАЙ ЗОГСОЖ БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ БИ АРАЙ Ч ТИЙМ ГЭЖ БОДООГҮЙ ЯДАЖ АРД ТҮМНИЙ ӨГСӨН ГАВЬЯАТ НЭРЭЭ БОДМООР ЮМ
2013-07-16
zochin:
Huviin emneleg deer ni neg udaa hun dagaj ochij bsan. Uneheer haramssan shuu mal nyadalj bgaa aytai l abortiig unendee l hiihiig uzuulj ugch bsan. Ohiduudad zuvluguu ugch ali bolgoh hiihguig hicheeh hun chine odoo oroh hun bnuu hurdal hurdal geed bsan.
2013-07-16
зочин:
мундаг эмч гэж санагдаагүйээ.
2013-07-16
Zochin:
Ta nar boliochee Bvlten emch bol vnexeer mundag emch Oorsdiixoo Aldaa buzar bulaigaa morooroo ajlaa xiigeed vbj bgaa xvn rvv chixexesee ich ta nar tiim mundag bol todrood toroigood olon xvnii ami nas abraad vbax ni vasiin Bitgii sain emchid ataarx
2013-07-16
Muuhai hun:
Ene hund hiij buteesen zuil ih l baih. Gehdee huniig yalgadag muuhai hun. Manai eejid hagalgaa hiij baina geed l hagalgaanii hutgaaraa davsagiig ni tsoolson sh dee. Daraa ni Nyamsuren emch davsagnii hagalgaa hiij ogson buyantan daa.Hamgiin gol ni Bulten emch uuchlaarai ch geegui harin ch ta nar helee holoo hureh gazartaa zargald namaig hen ch yu ch gehgui gej helsen,. Bid zarga hiigeegui ee. Naidvargui mongonii toloo gesen avgai baina lee.
2013-07-16
zochin:
uneheer mongonii shunal bolson avgai bnlee uzleg hiih gej sandal deeree suugaad haraad tuslahuudni uzmer bolood suuj bdag 2 gartai bolson hun bnleedee yagad iim um be manai emch nar ene hun tednii neg bolson hun bidnii buynaar heden tsaastai bolchood terendee mundagdsan eh uriig uman chinee toohoo baij business mngonii nudeer buhniig hardag bolson hun bnlee bi uzuulsen uzehch gejde arai denduu nadad eroosoo taalagdaagui
2013-07-16
Төрхийн эмч:
Нярайг судалдаг неонаталь гэсэн лаг шинжлэх ухаан лаг хөгжсөн одоо үед юүн хар уураг хөхүүлсэн хүүхэд өвддөггүй гэж. Ер нь энэ хоцрогдсон үеэ өнгөрөөсөн зөвлөх нэрээр АУхааны хөгжилд саад болсон малуудыг зайлуулахгүй бол Монголын Анагаах Ухаан хөгжихгүй ээ.
2013-07-16
emch:
tand aliliin amjilt husie.
2013-07-16
Эмч нар:
Балайр авгай хувийн эмнэлэгтээ л байлдаа. Улсын эмнэлэгт хүнд өвчтөнөө чихчээд яваад байх нь хэр өөдрөг амьдрал бхав дээ. Өөрт ч нь л тэгж санагдаж бгаа байхдаа.
2013-07-16
зочин:
Уучлаарай би буруу бодож байж ч магадгүй Гэхдээ та эмнэлэг дээрээ ирж байгаа залуухан 2 охидоос асуух ч үгүй л аборт хийгээд гаргаж байгаа тань сэтгэл эмзэглүүсэн та ярилцах ч үгүй зөвлөх ч үгүй зүгээр цай уунгаа хийж байна лээ харамсаж байна
2013-07-16
зочин:
танай хувийн эмнэлэгт нялх хүүхдийн амьсгалын аппарат байдаггүй.бас олоод очиход ажиллуулах чадвартай хүн байхгүйгээс нярай эндэж эх үр хоёр хагацаж байсан даа.
2013-07-16
orki:
buzar avgai
2013-07-16