Хөшөө дурсгалаа нураахгүй, нэмж босгоно
2013-07-16

Сүхбаатарын  талбайг Чингис нэртэй боллоо гэнэ. Хүмүүс энэ шийдвэрт тийм ч таатай хандахгүй байна. Ардчилсан хувьсгал ялсны дараа нэг хэсэг хүн бүр шахуу шинэ төрсөн хүүхэддээ Тэмүүжин, Хубилай, Есүй, Өгөдэй, Зэв зэрэг Монголын их түүхэнд холбогдох хаад баатруудын нэр өгч үүнээс өөр нэр авсан хүүхдийн эцэг эх нэлээн хоцрогдсон коммунист нөхөр гэгдэх шахаж байлаа.

.

Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг ард түмэн өгдөг гэдэг. Тийм болохоор хорвоод үр хүүхдээ хэрхэн нэрлэх нь иргэний эрхийн асуудал. Энийг гэр бүлдээ шийдэхэд хэн ч оролцож нөлөөлөхгүй. Харин нийслэл хотоо ч юм уу, төв талбайгаа хэрхэн нэрлэх, алдаршуулах талаарх яриа бол арай өөрөөр яригдана. Энэ нь өргөн утгаараа түүх замналын илэрхийлэл хийгээд юуг ч зөвшөөрч дээдлэн хүндэлж байгаа хийгээд ямар бахархалтай орон бэ гэсэн олон утга санааг өөртөө багтааж илэрхийлдэг болохоор тэр биз. Тийм ч болохоор иргэд наадмын дуулианы ард яаран батлагдсан төв талбайн нэрийг өөрчилсөн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна.

.

Одоогоор бидэнд байгаа Үүл даргын НИТХ-даа гаргасан тогтоолын төсөл батлуулах хүсэлтэд дурдсанаар төв талбайн нэрийг өөрчлөх гол үндэслэл нь иргэдийн хүсэлт санал гэнэ. Үүн дээр эрдэмтэн мэргэд ч бас талбайн нэрээ соль гэж Үүл даргыг шахаад байгаа талаар үндэслэл болгон дурьдсан байна. Мөн нэмж Чингис хаан гэдэг бахархал дээр батжих оюун санааны нэгдмэл орон зай бий болж байгаа тул гэсэн байна. Сүхбаатарын нэрэмжит байгаа нь тийм ийм, сайн муу зүйл илэрхийлж байгаа болохоор гэсэн зүйл тайлбар энд дурьдагдаагүй аж.

.

Дэлхий мэддэг эзэн богд Чингис хааны нэрэмжит шинэ талбайтай болчихлоо гэж зарлагдвал олон нийт алга ташин баярлах биз. Харин Сүхбаатарын гэдгийг нь аваад Чингис гээд сольчихлоо гэдэг нь өөрөө олон асуулт маргааныг дагуулж байна. Наадмын өмнө Ардын хувьсгалын 92 жил гэдгийг хассан тухай шуугианыг дэвэргэж Д.Сүхбаатарын нэрийг төв талбайгаас авчихав. Энд нэг талбайн нэрийг өөрчлөх гэхээсээ илүүтэй нэгэн цаг үеийн түүхийг, тэр цаг үеийн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн түүхэн хүнийг үгүйсгэж байгаа санаа болж харагдаад байгаан. Ардын намын түүх агуу байх, нэг бол бага байх талаар ярих уу гэдэг нь чухал бус 1921 оны энэ түүхийг үгүйсгэснээр ард түмэнд юу наалдах уу гэдэг нь асуулт.

.

Энэ сэдвийн доор байгаа сэтгэгдэл комментийг харахад ийм шийдвэр гартал нь шахаад хүсэлт гаргаад байгаа гэх нөгөө Сүхийг Чингисээр солиод өг гээд хүсэлт өргөдөл шийдээд байгаа гэх иргэдийн дуу хоолой, үг бараг алга. Бодвол наадмын өмнө баахан ийм хүсэлт гаргачихаад, ирэхэд наад талбайн нэрээ сольсон байгаараа гээд хөдөө амрахаар явчихсан юм байлгүй дээ л гэж цайруулж бодох үлдээд байна.

.

Гол асуудалдаа эргэн орьё. Сүхбаатар жанжны нэрэмжит талбай байснаараа юуг илэрхийлээд энэ хотын нүүр царайг уруу нь татаад байгаа вэ, энэ жанжны ямар сэвтэй нэр, түүх нь энэ талбайг энэ цагт чимэггүй болгоод байгаа вэ гэдэг асуултууд хэтэрхий явцуу байж болно. Харин энэ талбайгаа байгаагаар нь оролдохгүй орхиод шинэ Чингис хааны талбай бий болгочих боломж гарцыг алгасаад гарчихсан НИТХ-ын тогтоол олны гайхал, дургүйцлийг төрүүлээд байна.

.

Эзэн Чингисийн нэрээр нэрлэгдсэн талбайтай байхыг бүгд л дэмжинэ. Гэхдээ заавал жанжных нь нэрийг балруулдах гээд улайраад байгаа нь л гайхалтай. Үүнд одоогийн эрх баригчид Сүх жанжин ба ардын хувьсгалын түүх тийм их чухал биш гэж үзэж байна уу даа гэхээс өөр найрсаг тайлбарыг хүмүүс олохгүй байгаа юм.

.

Энд Чингис хааныхаа нэрээр нэрлэчихвэл дэлхий мэддэг болно гэсэн тайлбар байна. Саяхандаа АНУ-ын нэгэн хотод Чингис хааны хөшөөг босгохыг эсэргүүцсэн жагсаал болж байсан талаар мэдээлэл гарч байсан. Соёлт хүн төрөлхтөн, зарим орны хувьд манай эзэн богд Чингис хааныг эзлэн түрэмгийлэгч байсан гэсэн талаас илүүтэй харж дүгнэдэг.  Тэгэхээр энэ талд хэт туйлширч юм л бол хэлэх гээд байдаг болсон их хаанаараа “омогших”  гэдгээ гаргаад хэрэггүй л болов уу.

.

Үндэсний, оюун санааны бахархал чинь өөр газартаа ямар байгааг гараад нэг хар даа төлөөлөгчидөө. Хятад, Солонгос зүсэн зүйлийн хаяг холилдсон зоогийн газруудаа хараад та бүхэнд ямар омогшил бахархал төрж байдаг юм бол доо. Нүдэн дээр чинь өнөөх оюун санааны орон зайг эзгүйрүүлж байгаа замбараагүй хот төлөвлөлтийн дүр зураг хөвөрч байна. Орос, хятад, солонгос аль алиныг хэтэрхий их хадгалсан эрээн мяраан хаягийг эхлээд цэгцлээд дараа нь талбай хөшөө рүүгээ орвол яасан юм бэ гэх олны  шүүмжлэлд толгой сэгсрэн буруу харахаа болих хэрэгтэй.

.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, нийслэлчүүдийн өмнөөс төв талбайнхаа нэрийг сольж нэрлэхээр болжээ. Харин нийслэлчүүд нь энэ шийдвэрт нь дургүй байна, эсэргүүцэж байна. Тэгэхээр яах болж байна. Ардчилсан зарчмаар асуудлыг шийддэг цаг үед байна гээд харвал иргэдийн олонх дэмжихгүй байна. Энэ нь та бүхний хувьд гаргасан шийдвэрээ эргэн харах үндэслэл болохгүй юу, эрхэм иргэдийн Төлөөлөгчид өө.

.

Та бүхнийг хэн нэг нь энэ шийдвэр гаргахыг шахаж нөлөөлөөгүй л бол та бүхэн өөрсдийг тань сонгосон иргэдийнхээ үгийг сонсч ажиллах, үүрэг амлалттайгаа нэхэн санаж, энэ шийдвэрээ эргэн хараарай гэж олон нийт сануулж байгааг төгсгөлд нь дайя.

Чингис хааны нэрэмжит талбайтай болцгооё. Гэхдээ заавал Сүх жанжнаар солихгүйгээр шийдэх гарц байгаа. Манай Улаанбаатар хот чинь бүтээн байгуулалт өрнүүлж хөгжин тэлж байгаа биз дээ.

.

Ер нь бид Чингисийн, Цогт хун тайжийн, сэцэн  Мандухайн, Богд Жавзундамбын гээд олон эх орончоо мөнхжүүлэх цэцэрлэгт талбай, хөшөө дурсгал босгох ёстой болов уу. Хаашаа л харсан өндөр барилга, машин зам болсон нийслэлдээ өнгө нэмж хүүхэд залуус, зугаалж,  хөгшид нарлаж амрах тэр л сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор бий болгож дээр дурьдсан эх орончдын нэрээр яагаад нэрлэж болохгүй гэж.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
sanal2:
4 jiliin daraa butsaad Suhiin tali nertei bolno doo. Moriitson ch chadna.
2013-07-18
hhhhhh:
зайсан толгойн хойд талд нэг солонгос билүү хаанахын билээ нэг эмчид зориулсан цэцэрлэгт хүрээлэн байдаг юм байна лээ нэг тиймэрхүү юманд цэцэрлэгт хүүрээлэн бий болгож болоод байхад ганц талбайгаа булаалдаад байх юм ядаж л тийм цэцэрлэгт хүрээлэн байгуулаад нэрлийлдээ
2013-07-18
зочин:
Чойбалсан уулаа сэргээе
2013-07-17
Зочин:
Сүхбаатар Монголын түүхэнд тийм гол хүн үү, үгүй ш дээ ядахдаа л Бодоо Данзангаас ч нөлөө багатай хүн дээ, байх байрандаа байвал илүү шударга болно. Гэтэл шударга байх хэрэггүй гэж орилцгоогоод байгаа хүмүүсийг огт ойлгосонгүй. Нэрийг нь солих төдий биш, хөшөөг нь өөр зохимжтой газар байрлуулах хэрэгтэй, мөн УЛААНбаатар гэдэг нэрний улаан нэрийг солих хэрэгтэй, Баатар хот гэнэ үү, Нийслэл өргөө гэнэ үү, Их өргөө гэнэ үү өөрсдийнхөөрөө нэрлэмээр байна. Сөнөж үгүй болсон Большевик үзэл суртлын нөлөөг үгүй хийх цаг нь аль хэзээ болсон билээ. Үр хүүхдэддээ ядахдаа үнэн түүхээ хүүрнэх хэрэгтэй шүү дээ, аль болгон улаан оросын бичиж өгсөн түүхэнд үнэмшиж хэдэн үеэ барах гэсэн юм бэ. гэж яасан онож бичив ээ. Санал нэг байнаа
2013-07-17
pkxny:
Хүний хүн хүрэн бөөртэй гэдгийг Бат-үүл яруу тодоор харуулж байх шив. Монголчуудаа жанжин Сүхбаатарынхаа талбайд очиж Бат-үүлээс ямар санаа агуулаад байгааг нь хуулийн дагуу асууцгаавал яасан юм. Буруу номтны явуулганд орж талцахаа больчихооё
2013-07-17
Зочин:
100 жилийн өмнөх түүх худлаа бол 800 жилийн өмнөх түүх бүр худлаа
2013-07-17
Чингисийн талбай:
Сүхбаатарын түүх чинь худлаа түүх
2013-07-17
зочин:
эзэн Чингис хаанаараа Монгол хүн бүхэн бахархдаг байх, гэхдээ түүх түүхээрээ л байвал сайнсан. Заавал байгаа юмаа үгүй хийж байхаар шинээр өөр газар жишээ нь Дэлүүн болдогт ч юм уу Чингис хааны цогцолбор байгуулж болно шүү дээ. Одоо энэ асуудлаар ёстой жинхэнэ иргэдээсээ санал авах хэрэгтэй л гэж бодож байна.
2013-07-17
монгол:
Ер нь бол зөв ш дээ, агуу том түүхээ барих хэрэгтэй, Чингисийн талбай гээд Эзэн Чингисийн сүрлэг цогцолбор барих хэрэгтэй. Харин Сүхийн хөшөөг МАН-ын байрны өмнө байрлуулчих. Сая наадмын шоугаар эзэн Чингис суудлаасаа босож Монголчуудын цөсийг хөөргөсөн, МАН-ынхан битгий бухимдаа Чингис бол монголын 1 номерийн бахархал шүү
2013-07-17
МАНАН:
Сүхбаатарын талбайг Бат-Үүлийн талбай гэж өөрчлөөд Сүхбаатарын хөшөөний оронд Элбэгээгийн хөшөөг босгосон нь дээр
2013-07-17
zochin:
Yag ynendee ardiin huvisgal yalaagui bp bide I h edenvhuvi ni bicuig usegtei end ingej commet bicheed suuj bh bsn bol doo
2013-07-17
динозавр:
Динозаврын талбай гэж нэрлээд Эрээний урд тал шиг шавар баримал динозаврын хөшөөгөөр дүүргээр дотор нь төөрч будилж явья.
2013-07-17
555555555:
ЯАЖ Ч БОДСОН ГОЙМОНБААТАРААС ЧИНГИС ИЛҮҮ ШҮҮ ДЭЭ...
2013-07-17
ganaa:
Manai Angiinhaan 2013.07.21 nii 14 tsagt TEMKA OVOO giin TALBAID UULZAY
2013-07-17
ariuna:
suh janjin medeej ih gavuatai hun gehdee chingis khaan delhiin hun shuu dee
2013-07-17
ГАНЦ ГАРЦ:
ГАНЦХАН ГАРЦ БАЙНА. Парламентын ордноо өөр газар байгуулаад өмнөх талбайг нь маш том сайхан болгож, тохижуулаад Чингэс хааны талбай гэж нэрлэ. Энэ дээр иргэдээ саналаа өгөөрөй.
2013-07-17
зочин:
chinges haanii talbai bol bidnii baharhal. suhbaatariin hoshoog bol ulaan huarand avaachij bosgo гэж бичсэн хүн бол усан толгойт
2013-07-17
Sahara:
Buural mal halzan kazinogiin teneg shiidver bna
2013-07-17
Доня:
Ард түмний нэрийг барьж хоосон хийрхэх хэрэггүй ээ. Хийх ажил мундсан биш. Тийм их Чинигисийн нэрийг өргөх гээд байгаа бол сайхан шинэ парк, талбай босгооч дээ. Шинээр юм хийхгүй байгаа ганцыгаа оролдоод бас зүгээр ч үгүй ард түмний нэр барих хэрэггүй. Нийт ард түмнээс асуусан юм уу. Сүхбаатар гавьяатай хүн. Гамингийн цэргийг хэн хөөж манай газар нутгаас зайлуулсан юм бэ. Их гавьяа.
2013-07-17
1111:
ern odoo ene ali ambsan ueiin tuuheeree baharhaj yu hojih ym be? unuduur franceuud Napoleonooroo baharhaad hugjoogui shuu de, tuuh tuuheeree l ulddeg, zaaval engej ard tumend taalagdah gsn ym shig buh ymiig chinggis ntr gej erguutehee bolimoor ym arai dendej bn
2013-07-17
Zolmon:
Tusgaar ulc bolgoj tunhaglasan hyniig Ed nar yah geed bgaa youm tegeegyi bol orosiin medeld youn elbegee amerikt Syrah ve mash ih esergyizej bnaa
2013-07-17
kkk быөйыө:
Сүхбаатар Ардын хувьсгалын баатар бол Чингис Монголын эзэнт гүрнийг байгуулсан гавьяатай
2013-07-17
Zochin:
Bi onoodroos ooriinhoo neriig ch..s gej soliloo.
2013-07-17
Зохиолд итгэсэн Монгол тархи:
Сүхбаатар Монголын түүхэнд тийм гол хүн үү, үгүй ш дээ ядахдаа л Бодоо Данзангаас ч нөлөө багатай хүн дээ, байх байрандаа байвал илүү шударга болно. Гэтэл шударга байх хэрэггүй гэж орилцгоогоод байгаа хүмүүсийг огт ойлгосонгүй. Нэрийг нь солих төдий биш, хөшөөг нь өөр зохимжтой газар байрлуулах хэрэгтэй, мөн УЛААНбаатар гэдэг нэрний улаан нэрийг солих хэрэгтэй, Баатар хот гэнэ үү, Нийслэл өргөө гэнэ үү, Их өргөө гэнэ үү өөрсдийнхөөрөө нэрлэмээр байна. Сөнөж үгүй болсон Большевик үзэл суртлын нөлөөг үгүй хийх цаг нь аль хэзээ болсон билээ. Үр хүүхдэддээ ядахдаа үнэн түүхээ хүүрнэх хэрэгтэй шүү дээ, аль болгон улаан оросын бичиж өгсөн түүхэнд үнэмшиж хэдэн үеэ барах гэсэн юм бэ.
2013-07-16
Chinggis xaanii talbaigaa demjij baina:
Demjij baina Suxbaatariin xoshoog bux tsergiin janjin baisanaar nx Batlan Xamgaalax Yamnii urd nuulgen bairluulj tov talbaigaa Chinggis xaanii nereer nerlex nx zov bidnii Mongol ulsiig baiguulsan Ix Xaaniixaa nereer nerlexed ard tumen demjij baina bid Chinggis Xaanii ur sad mon bol Xaaniixaa nereer nerlexed eserguutsex esgui gagtsxuu Ulaan kommunistuud xujaagiin erliizuud l xuleen zovshooroxgui baxiraldax baix aij emeex esgui Suxbaatar ch ooroo Chinggis xaanaaraa baxarxaj yavdag xun baisan uchiraas amxd seruun baisan bol ooroo sanaachilax baisan. Chinggis xaanii talbai geed nerleed surchixana naad talbai chinx ugaasaa Suxbaatariin talbai gej baigaagui suuld talbai baiguulaad oorsdoo nerlesen shuu dee. Ulaan kommunitsuud olon ym yarilgui duugai bai. Ezen Bogd Chinggis xaan gej xelexeer xelmegduuldeg tsag chinx ongorson. Chinggis xaanii talbai ura ura ura Mongol xun bolgon demjij baina
2013-07-16
nyam:
Ta nar uher bish mongol baildaa Ta uher bihs mongol baildaa
2013-07-16
bbbb:
шинээр тэр талбайгаа босго л доо Монголд буулаа Чингис нисэх буудал талбайг нь узлээ Чингис Салхинд гарлаа Чингисийн хошоо архи уулаа Чингис Монголд ганцхан Чингис нэртэй л байх естой юм ууу Битгий туйлщраад байгач ээээ хийх хэлэлцэх асудал олдохгуй байна уууууу
2013-07-16
JIJEG GARUUDAD:
CHINGISIIN TALBAI BOLSON NI DEER BIDNIIG CHINGISEER ILUU DELHII MEDNE.SUHBAATARIIN MONGOL GEJ BHGYU.JIJEG SETGEDEG GARUUD IH BAIH YUM.
2013-07-16
UUUUU:
ene BATUUL, BATTULGA HOYOR SHIVSHIG BOLJ HANAHGUI NI SAIHAN YUM.
2013-07-16
tuluulugchidiig songson irgen:
araich dee helehch ug algaa iim humuuseer tur bariulj bga bid unheer uursduu teneg yu bn suhiin talbai ene uls ornii nuur tsaraig ungaad bga zui bmargui yum daanch dee nelehch ug algaa uhej bhdaa taarsan malnuud
2013-07-16
zochin:
suhvaatar janjinaas uursdiiguu deeguur tabij baigaa ardchilalgej sheejee deldsen luibarchidiin ene yvdal ariun yvdal uu
2013-07-16
irgen:
Øèíý çóóíä øèíýýð øèíèéã ë õèéëäýý.ãàçàð áàéíà øä.õýðâýý áóóëãàâàë àðä ò¿ìýí áèä æàãñàíà.ýñýðã¿¿öýæ äóðã¿é õ¿ð÷ á.à!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-07-16
zochin:
eserguuzej baina.
2013-07-16
zochin:
Tusgaar uls boloogui bol bid nar minga chingesee shuteed yah yum be,uvur mongoiig har daa, ted nar chingesee shutej bna uu ,shutej bna , teglee geed erh chuluu baigaa yumuu.Tusgaar ulsiin irged bolhooroo ll bod nar kommunist ardchilsan gedgeeree hoorondoo hereldej taltsaj bga bizdee.Hervee baihgui bol yamar baih ni hend hamaatai yum.Sukhbaatar ene bolomjiig bid nart uguu biz dee.Tusgaar togtnoliin derged ardchilal yuch bish shuu
2013-07-16
Өооо:
Түүх соёлыг гутааж байна.
2013-07-16
СБ тайлбай:
Бүтэн 100 жилийн түүхэнд тодорсон эх оронч, баатар эр эд нарт юунд нь гай болоод байна аа. Эсэргүүцэж байна.
2013-07-16
Weweee:
Yooooh za yostoi heleh ug algaa elbegee dargaaaa kkkkk shine talbai hiigeed Chinges gej nereleechee bindend yu ih bna gazar l bna sh teeee bgaa yumaa nuraaj hereg yu bnaa???? Zaisan tolgoig ballaad leninii hushuug nuraagaad odoo suhbaatariin talbai teneg teneg gehed denduu teneg bna daaaa !!!!
2013-07-16
Bolio:
Yostoi buduuleg sanagdlaa. Hiimeer bol hachin goe shn talbai hiine bz dee. Bga zyiliig delet hdg n yu ve
2013-07-16
зочин:
Хөөе Ура ура гуай ... бүү тэнэгт Хэн болоод Хэний хөшөөг хааш нь нүүлгэхийг шийдээд байгаа юм бэ..........
2013-07-16
Zochin:
Jagsaach ee Ard irgedee Yadaj Ter ur huuhduud ni jagsaal tsuglaan zarlaach ee Bi ochij demjimeer bna Uneheer utgagui um aa Ene AN-iin heden hujaa neg ugluu bosohod Ulaanbaatariig het kommunist ner geed deed beejin gesen ner ugchihsun baih vii dee. Tuuh tuuheeree l baig Um hiih geed bgaa bol shineer hii Ta nar hiideg humuus gee biz de
2013-07-16
ura ura:
chinges haanii talbai bol bidnii baharhal. suhbaatariin hoshoog bol ulaan huarand avaachij bosgo.
2013-07-16
АЖИЛСАГ.НЭТ:
http://www.ajilsag.net – БҮХ ТӨРЛИЙН ЗАРЫН САЙТ
2013-07-16
санал:
өөр хийх ажил мундсан юм шиг тайбайн нэр өөрчилөх энэ тэр ажил хөөцөлдөөд байх юм. Ард түмний дунд Сүхбаатарын талбай нэрээр заншсан зүйлийг оролдож яах нь вэ? Харин өөр том талбайд гое цогцолбор хийгээд Чингэсийн талбай болгооч Тайванд Чанхайшигийн маш том гоё талбай байдаг тэрэн шиг
2013-07-16