Хөдөөнөөс хадаг аваад ирээрэй
2013-07-17

Хөдөө тал маань малаар дүүрэн, Хөвчийн ой минь хадгаар  дүүрэн...

Яг ч ийм дуу арай байхгүй л дээ. Харин ийм зураглал бол байна аа. Аян гамд гарлаа, дурсгалт газар очлоо, энд тэндгүй л хадаг уясан модтой таарна. Жоохон сондгой дуу ургасан ганц гээд хэлчихмээр мод л байвал хадаг яндарт баглаастай. Саяхан наадмын өмнөхөн сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Галаарид нарын хэсэг хүмүүс Сэлэнгэ явж, тужийн нарсны хадгийг түүгээд иржээ. Мэдээж бүгдийг нь тайлж, түүж амжаагүй гэсэн. Энэ нь нэг хоёр өдөр тайлаад түүгээд дуусчихааргүй их байна гэсэн үг. Яагаад түүгээд байгаан гэж үү. Яагаад гэвэл өнөөх бидний янз бүрийн юм гуйгаад уячихсан хадаг нь модны насжилтийг багасгаж, өтөнд бариулж тамлаж байгаа учраас хадагнаас нь салгах хэрэгтэй болоод тэр. Өнгөрсөн жил бас 200 гаруй бөө нийлж аваад Туул гол орчмын хадгийг түүж цэвэрлэн хэдэн портер хадаг дарцаг цуглуулан хаясан талаар бичигдэж байсан. Хотын ойрхныг нь ингээд нэг хэсэг нь сэрж санаад цэвэрлээд байна. Харин  хөдөө суурин тал руу бол эзэнгүй асуудал болоод байна. Өөрөө ч мэдэлгүй ид шидтэй аврагч,заяагч болсон нэг хөөрхий мод үл гүйцэлдэх хүний баахан хүслийг бүтээж арыг нь даах хэрэгтэй болж хадганд хүлүүлж, хүнээр бол амьдаараа тарчилж байна.

.

Ийм хөөрхийлөлтэй болсон модыг нэг их холоос хайх хэрэггүй зүгээр л ойр хавьд нь хүн амьдардаг, захаараа модтой ямарч хамаагүй замаар явахад л таарна.

Хадаг уясан мод хувхайрдаг. Энэ нь цээрлэхгүй хэлвэл үхдэг гэсэн л үг. Атгаг аминчхан нэг хүсэл, мухар сүсгээрээ хүн та бид, эх газар, ус булагтай хүйн холбоотой нэгэн амийг хадгаар боомилж алж байгаа хэрэг. Хадганд хүлүүлсэн мод өтөж өмхийрч, ялзарч муудан, өнгө сайхнаа алдаж алгуур амь тавьж эхэлдэг байна. Энэ нь харин эргээд хүмүүнд гай дуудаж болох юм.

.

Уг нь бол хадгийг энд тэнд өлгөх биш хадгалбал сайн гэдэг юм байна лээ дээ. Монголчуудад үргэлж хадгалдаг гурван зүйл байсны нэг нь хадаг гэж хөгшчүүл хэлдэг. Нөгөө хоёр нь аргамж буюу сур, бас усгүй хар архи. Хадаг хадгалбал буян тогтоно. Аргамж хадгалбал малын заяа буян тогтоно. Архи хадгалбал юм бүгд тогтоно гэх мэтээр ёс бэлгэдэл дагадаг байсан өвөг дээдэс дээрх хадагтай моддыг харвал юу гэх бол доо.

.

Бурхны мутар дарсан гэдэг домогтой хадгийг хадгална. Сайн хүний буюу ямар нэгэн хүний барьсан, өгсөн хадгийг дурсгал болгон хадгална. “Даш хадаг” 100 ширхгийг хадгалбал өлзийтэй сайн гээд хадгална. Самбай хадгийг хамгийн их хадаг гэж нэрийдэж хадгална гээд зөвхөн хадаг хадгалах тухайд олон учир бэлэгшээлийг жагсаан бичиж болохоор байна.

.

Мөн өвөг дээдэс маань хадаг хадгалах дуртайгаас гадна бүр дээр үед хадгийг угаах, огтлох, алхах гишгэхгүй байхыг ч хичээн мэрийдэг байжээ.

Бид хадгийг өргөж барих, авах хадгалах гээд бараг ном бичмээр их уламжлал ёс жаягтай ард түмэн. Гэрийн найранд ерөөл хүсэхээс эхлээд төрөл арилжсан нэгнийхээ хойдохыг даатгах хүртэл амьдарлын зайд хадаг гэх билэгдэл бидний олон хүсэл бодлын зангилаа, төлөөлөл болж гараас гарт, хүнээс байгалд өргөгдөж ирсэн. Хадгийг манайхан шашин шүтлэгийн үүднээс хэрэглэж байсан авч ард түмэн өөрсдийн үйлдэх ерийн зан үйл, аж байдалдаа сайн сайхныг хүсэх, найрсаг нөхөрсөг зочиндоо барих, тэнгэр энх амгалангийн бэлэгдлээр хэрэглэж ирсэн нь өнөө хотжсон бидэнд бол түгээмэл хэрэглээ болсон. Одоо сүүлдээ хүний гараар ой модыг сүйтгэж байгаа нэг том хэрэглүүр болчихоод байна.

.

Зун цаг ирж хөдөлдөг унаатай бүхэн хотоос гарч хөдөө явж байна. Энд өгөх нэг бяцхан зөвлөгөө байна. Хэрвээ та хөдөө хээр явж байхдаа хадгаа санаандгүй салхинд хийсгээд тэр нь нэг модон дээр очоод тогтсон байвал заавал буцааж аваарай. Учир нь дараагийн нөхөр тэр замаар дайрч өнгөрөхдөө энэ лав учиртай болоод хадаг уясан мод байгаа, нэг нөхөр ганцаараа ажил үйлсээ бүтээх гэж байна аа даа чи, би хоцорно гэж юу байхав гээд нэмж нэг хадаг уяна. Түүний дараагийнх мөн адил сийрэг сэтгэн нэлээн юм гуйж захиад, найдвартайд нь хийж 3 хадаг уяна. Хадаг үсрээд 1000 төгрөг болохоор хотойх хонхойх юм алга. Ингээд хадаг нэмэгдэх тутам даган баясч янз бүрийн юмаа даатган хадаг уяагсдын тоо нэмэгдсээр. Эцэст нь хөөрхий мод өтөнд бариулж мөчир салаа нь нь хатаж тасарч унаж эхэлнэ. Таны судсыг боогоод шуугаар чинь хадгаар хүлээд байвал яах бол доо гэж бодож үзмээр. Тэгвэл хүн гэгч цусаа боолгож амьсгал хураахгүйн тулд аргагүйн эрхэнд худлаа ч гэсэн амьтны арыг дааж аргалж чаргалдаг болж эхлэх байх. Харин бидний сүсэг бишрэлийн мунхагт хүлүүлсэн мод бол тэгж чадахгүй. Байгаль эх маань хүн хуурах, хэлбэрдэн хувирах чанар үгүй.

.

Нэгэн цагт 1 самбай нь 3 шар цайтай дүйцэн, мөнгөний оронд таваар гүйлгээнд эргэж явсан эрхэмсэг хадаг одоо үнэгүй ч юм шиг, илүүдэл ч юм шиг болчихжээ. Дээр цагт чадалтай ламын гарт бөөгнөрч орлого, бэл бэнчин хүч нөлөөний хэмжээс болж байсан хадаг олон хүний гараар гарч байгаль орчныг бохирдуулагч, ой модыг боомилогч болоод байна.

.

Та амрахаар замд гарч байгаа бол модонд хадаг нэмж уях биш, харин нэгийг тайлж аваад ирвэл буян болохоор болсон байна. Бидний гараар уясан хадганд өмхрөн өтөж, тарчлах модноос ядаж нэг хадгийг нь ч атугай тайлж аваад сайн мөртэй, сайхан амраад ирээрэй гэж хөдөө зорчих нэгэндээ захин хүсье.

.

Хөдөө тал маань малаар дүүрэн, Хөвчийн  ой минь ангаар дүүрэн гэсэн сайхан дуу байдаг. Энэ дууны гайхамшигт аяыг хийсэн Ц.Мөрдорж гуай 20-хон насандаа төрийн шагнал авч байсан билээ. Хөвч ой минь тайван оршиг.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
muhar suseg dendheeree hangai delhiig vuzarlaj zabhai yumjirmaatanguud olshirch voo gegcheer mohgotoi nohor salgahaar ulairana kkkkk teneguud
2013-07-20
eej modoo awariy:
Eej modiig hadagdnaas salgah talaar humuust handsan chin humuus boogoos aigaad boogiin modond hurehgu geed bn le uul n heden zuun sayaar n urgah urgahgu mod tarij bhiin orond heden arwan jil urgaj ur ogoojoo ogch bsan moddiig awarwal hamagu iluu buyan bolohson
2013-07-18
zochin:
Хадаг уясан хүн өөрийнхөө сайн сайханы за үсэрээд л гэр бүлийн хэдэн тооны хүний төлөө уядаг байхад тэрийг нь тайлж авч байгаа хүмүүс байгал орчиноо цэвэр эрүүл байлгах цаашилбал нийт олон түмнийхээ сайн сайханы төлөө хийж байгаа сайн үйлс учираас ямар ч муу юм болохгүй харин ч буянтай сайн юм болно.
2013-07-17
hristian:
esysiihen hadag tuuchih bhaa
2013-07-17
асуулт:
Бас л зөв зүйл бичсэн байна бид тайлаад авч болноо гэхдээ бас нэг асуудал хүний шүтэж бишрээд багсайтал уячихсан хадгыг очоод тайлаад авах гэхээр сэтгэлд нэг л сэвтэй. Бид бас л шүтлэгтэй шүүдээ. Энэ нийтлэлд тэр талаар дурдах болов уу гээд хараад блаа нэг үг ч бсангүй тэр бөө нар бол яахуу мдэж бгаа бз харин бид таг сохроор тэрийг авна гдэг асуудалтайяа...
2013-07-17
зөв санаа:
энэ ёстой зөв сэдэв хөндсөн байна даа Бүх нийтээрээ бодох цаг болсон гэж бодож байна Сүсэрч биширч явдаг уул овоон дээрээ хогоо овоолдог таарсан газар болгон самбай уяж байгаль орчиноо бохирдуулах нь буруу л гэж үздэг шүү
2013-07-17
Zochin:
jil bolgon ochij chanar nemdeg gedeg ter olon buu nar ochihdoo ter haviig saihan tseberleed hadagnuudiig ni avchihdag bol haa haanaa amar saihan baihsan daa
2013-07-17
Zochin:
Selengiin eej mogdnii haviin heden modnuudiig harahad ur uvdmuur bituu hadgaar bagluulchihsan. humuus uneheer aimar zuvhun uuriiguu l bodoj hadag uyaj suu urgudug ter havi ni essen umhiirsun unertei bolson bnalee
2013-07-17
Huh tolbo:
Eruusuu hadag ene tend uayahaa bolii ter hadaglana gedeg saihan sanaa baina shu
2013-07-17
Зочин:
Хүмүүн бид зөвхөн өөрсдийигөө бодоод байлгүй, сүсэг бишрэлийнхээ хажуугаар байгаль дэлхийгээ бас бодож байх хэрэгтэй, хэт амиа бодож болохгүй байх аа. Энэ ажлыг санаачилж эхлүүлсэн, бас хийж хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийлмээр байна. Одооноос эхлэн модонд хадаг яндар уяж, үржил шимийг нь зогсоох үйл хийдгээ больцгооё, залуус аа. Хангай дэлхийдээ сүү, будаа зэрэг идээний дээжээ өргөөд сайхан сүсэглээд явахад болно шүү дээ. Ухамсартай, соёлтой залуус та бүхэн дэмжээрэй.
2013-07-17
буян:
Модноос хадгийг нь тайлж авахдаа сайн сайхны төлөө гэж бодоод түүнийгээ овоонд өргөчихөд л яавч нүгэл болохгүй буян болно ш тээ, ямар нэг ашиг олох санаа агуулагүй хойно, нэг зовсон амь модыг аварч байна гэж бодоод авахад л болно доо гэж зөвлөх байна. мод бас амтай настай
2013-07-17
mongol:
Bid uursduu l baigalia svitgedeg biz dee.Ediin deed hadagiig ingej hvndgvi bolgood l deer ni ter saihan modnuudaa tamalj alaad l yamar ih nvgel vildej gai gamshig duudaj baigaagaa oilgoochee hvmvvsee odoo hadgaa huraaj baigali ehee tsewerlehed zvtgetsgeeye
2013-07-17
ЖУУБ:
ХАРИН Л ДЭ. ЗАРИМ ХАДАГ ДОТОР БУДАА, 5 ӨНГИЙН ХАДАГ Г.М БАЙХ. ШИВШЛЭГТЭЙ ХАМААГҮЙ ХАДГИЙГ ТАЙЛЧИХВАЛ ЯАДЫН БОЛОО. ХАРИУ ТАЙЛБАР ХИЙГЭЭЧ. ТАЙЛЖ БОЛНО ЛДО, БИД БАС ШҮТЛЭГТЭЙ Ш ДЭ.
2013-07-17