Д.Бум-Очир: Төвд судлаач 500 гаруй эрдэмтэн Монголд чуулна
2013-07-17

Төвд Судлалын холбооны XIII их хурал энэ сарын 21-28-ний өдөр Улаанбаатар хотноо болно. Уг хурлыг Олон улсын Төвд судлалын холбоо, ШУА, МУИС, Оксфорд болон Кэмбрижийн их сургуулиас хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар МУИС-ийн Нийгэм, хүн судлалын тэнхимийн эрхлэгч доктор Д.Бум-Очироос тодрууллаа.

.

-Төвд судлаачид яагаад Монголд чуулахаар болов?

-Төвд судлаачид өмнө нь Буддын шашныг судалдаг байсан. Харин өнөөдөр Төвдийг судлах болсон. Энэ удаагийн хурал нь манай улсын шинжлэх ухааны хөгжилд маш их хувь нэмэр болох төдийгүй дэлхийн эрдэмтэд Монголд, Монголын эрдэмтэд дэлхийн тавцанд гарах нэгэн гарц гэж ойлгож болно

.

-Хуралд хичнээн орны судлаачид оролцох вэ?

-Ойролцоогоор 40 орчим орны 60 гаруй салбарын 500-гаад Төвд судлаач эрдэмтэн оролцоно. Тэдгээр төлөөлөгчид долоо хоногийн турш буддын шашнаас гадна Төвд Монголын түүх, хүн судлал, байгаль орчин, орчин үеийн дижитал шинжлэх ухаан, хэл шинжлэл, Төвдийн хөрш орнуудын харилцаа холбоо гэх зэрэг өргөн сэдвийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэнэ.

.

-Хэзээ болох вэ?

- Энэ сарын 21-нд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийнэ. . Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
Chamaig da:
Ene balai novshoos bolj mun ch ikh hohirch bilee.
2013-07-17