Дээлийг геннист бүртгүүлнэ
2013-07-18

 

"Дээлтэй монгол" наадмыг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн оролцох юм.

Наадмын үеэр ардын  урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг “Монгол үндэсний хувцастай баярын жагсаал” болох юм.

Энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд оролцох хүмүүсийг энэ сарын 19-нийг хүртэл харьяа дүүргүүд дээр нь бүртгэж байгаа юм.  Энэхүү наадмын бичлэгийг бүтнээр нь геннист бүртгүүлэхээр явуулах учраас наадмыг үзэхээр ирж байгаа иргэд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд монгол дээлээ өмсч ирээрэй гэж зохион байгуулчид захиж байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
enhee:
ene uher mongol geed bgaa hun uuruu l uher yum daa.
2013-07-19
uher mongol:
Teneguuded Guinnessiin nomond oroh gej tenegtehees oor hiih zuil oldohgui baigaam baihdaa. Udahgui uher mongolchuud maani Guinnessiin nomond oroh gej oir oirhon olon udaa maanagtsan undesten bolj ter junk nomond orno doo.
2013-07-18