Их хэмжээний цэвэр алт хил гаргахыг завдав
2013-07-19

  Замын-Үүдийн гаалиар өчигдөр 6.8 кг орчим цэвэр алт гаргахыг завджээ. Тус боомтын гаалийн ажилтнууд БНХАУ руу зорчиж байсан галт тэргэнд шалгалт хийх явцдаа алтыг илэрүүлсэн байна. Энэ хэмжээний алт нь зах зээлийн ханшаар бодвол 558,000,000 төгрөг /таван зуун тавин найман сая/ болж байгаа юм. Замын-Үүд-Эрээний чиглэлийн 3510 дугаар ачааны галт тэрэгний доод хөндийд нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон уг үйлдлийг Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангийн шалгалт хамгаалалтын заставын ахлах байлдагч О.Баясгалан илрүүлжээ. Энэ хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
МЭРГЭН САНАА:
БАРИГДСАН НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ. 2005 ОНД МОНГОЛ УЛС ЖИЛДЭЭ МОНГОЛ БАНКИНД 17 ТН АЛТ ТУШААДАГ БАЙЛАА ТЭР ҮЕД УИХ ГИШҮҮН Н.БАТБАЯР ОДООГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АЛТАН ГЭМЭЭР ХУУЛЬ БАТЛУУЛСАН 68 ХУВИЙН ЭКСПОРТЫН ТАТВАРЫГ ЗЭСИЙН БАЯЖМАЛД НООГДУУЛАХ ХУУЛЬ . ГЭТЭЛ ТЭР ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА АСАН ДАМИРАН УИХ ГИШҮҮН РААШ НАР АЛТАНД БАС 68 ХУВИЙН ТАТВАР НООГДУУЛНА ГЭЭД БАРЬЦСАН ЮМ ШИГ ХУУЛЬ ГАРГАСНААР АЛТЫГ НУУЦ НАЙМААНЫ ХЭРЭГСЛЭЛ БОЛГОСОН. ИНГЭСНЭЭРЭЭ МОНГОЛ БАНКИНД ТУШААГДАХ АЛТНЫ ХЭМЖЭЭ БАГАСАЖ БҮГД Л ХУЛГАЙГААР ГАРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ДЭЭР Л УИХ БОЛОН МОНГОЛ БАНК НЭГ БОДЛОГО ГАРГАХГҮЙ БОЛ БАЛАРЧ БАЙНА ШҮҮ. ЭХ ОРОНДОО ТЭР АЛТЫГ БОРЛУУЛАХ СОНИРХЛЫГ ТӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ
2013-07-19