Хар тамхи тээвэрлэсэн хоёр монгол оюутан эхний мэдүүлгээ өгчээ
2011-11-21

БНХАУ-ын Бээжин хотод  суралцаж байсан монгол оюутнууд хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан тухай мэдээлэл сүүлийн үед сонин хэвлэлээр гарсан. Тэдэнд хятадын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн гэсэн учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-аас өгөх боломжгүй гэдгээ өнгөрөгч долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд  дуулгасан юм. Эх сурвалжийн  мэдээллээр  дээрх хоёр монгол эрэгтэй  хятадуудын захиалгаар Шинжаан-Уйгараас  тамхи зөөвөрлөж Бээжин рүү орж ирээд тус хотын хууль сахиулах албанынханд  баригдсан юм байна. Тэд эхний мэдүүлгээ өгөхдөө  “ Үл таних хүмүүсийн  гар тээшийг суудлын вагонд суухдаа бид хоёр  авч явсан. Мансууруулах бодис байсныг нь мэдээгүй” гэсэн байна. Одоогоор Монгол Улсаас Бээжин хотод суух Элчин сайдын яамнаас тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч авч өгчээ. Хэргийг дөнгөж шалгаж эхлээд байгаа  аж. Ер нь    хятад руу   зорчсон оюутнууд, эмэгтэйчүүд  мансууруулах төрлийн бодис  зөөвөрлөж яваад баригдаж  тус улсын шүүхээс ял сонссон олон баримт бий. Өнгөрөгч жил гэхэд л Хөххотод тамхи татаж мансуурсан 21 настай оюутан амиа алдсан.Тодруулбал  хар тамхи мансууруулах бодис хэрэглэж амиа алдсан гэх эмэгтэй Улаанбаатарт нэгэн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байсан бөгөөд зуны амралтаараа Хөххот руу найз охинтойгоо уулзахаар очжээ. Тэрбээр  өнгөрөгч жилийн наймдугаар сарын 15-ны үеэр Хөххотод очих үедээ найз нарынхаа хамтран амьдардаг хятад эрэгтэйтэй  хар тамхи  хэрэглэж хэтрүүлснээс амиа алдсан гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. Одоогоор манай улсын  10  гаруй иргэн БНХАУ-ын шоронд  хар тамхи зөөвөрлөсөн гэх хэргээр 8,12,15, бүх насаараа хорих ял сонсон ял эдлэж буй.  Харин  БНХАУ-ын нутаг  дэвсгэрт  өмнө нь  мансууруулах бодис хэрэглэж амиа алдсан, эсхүл  хэрэглэж   байгаад хууль цагдаагийнханд баригдаж ял авсан тохиолдол байхгүй гэнэ. Түүнчлэн Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонссон эгч, дүү хоёр болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нар ч бий. Тэднийг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг өнгөрөгч хавар  тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Гэвч эл хүсэлтэд Өмнөд хөршийн зүгээс  өнөөг  хүртэл хариу ирүүлээгүй. Эгч дүүс болох дээрх хоёр монгол эмэгтэйн нэг нь буюу Б.Норжмаагийн биеийн байдал  одоогоор  хүнд байгаа  юм. Мөн Монгол Улсын иргэн Л.Байгальмаа өнгөрөгч 2008 оны VI сарын 28-ны өдөр СА 972 нислэгээр Бээжинд ирэхдээ 149 ширхэг үрэл гар тээшиндээ авч явсан  хэрэгт бүх насаараа хоригдох ял авсан хэрэг ч бий. Түүний гэдсэндээ тээвэрлэж явсан бодисыг  Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Мансууруулах бодисны судалгааны лабораторын шинжилгээгээр дээрх үрэл нийт  2004 гр жинтэй 48,7 хувийн герион болох нь тогтоогдсон юм.Тэрбээр өнөөдрийг хүртэл хятадын эмэгтэйчүүдийн шоронд хоригдож байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
Битгий тэнэгт тэгээд юу ч мэдээгїй 2 монгол шинжаан уйгар луу ямар хэрэгээр явсан болох уу.Эсвэл эндээс Ховдоор хил гарч тэндээсээ бээжин орох гэж явсан уу.Манайхан Хятад ийм хуультай гэдэгийг мэдээд хар тамхинаасаа салмаар юм.угаасаа монголчуудад зохихгїй эд шїї дээ,энд монголд ч бас арай дэндїї хар тамхины шїлжээ їїсчихсэн байгаа
2011-11-21
õõìì ìàø õàðàìñàëòàé èéì þìààð àç òóðøèõàà áîëüìîîð þìàà çàëóó÷óóäàà àìèíä õàë áàëã¿é áèçíåñ àøèã áàãà ÷ ãýñýí õàìààã¿é äýýð
2011-11-21
hohin pizdaa nuud
2011-11-21
хувийн мөнгөөр сурж байгаа хүмүүсийг чи яаж хориглохов дээ
2011-11-21
202.170.83.202 -oo china-d tugssun sain mergejilten zunduu shuu. Gehdee suuliin uyed saar ni ih bolson bna. Er ni bol manai bolovsroliin togtoltsoonii gajigaas mash ih yum hamaarch bna shuu. End dund surguulia ch tugsuj chadahgui yumnuud tend oichij huviin zardlaaraa durtai surguulidaa surch bna. Yarival ih yum bna daanch yashig yum daa.
2011-11-21
Үгүй дээ. Тэд мэдэхээс илүү мэдэж байсан гэж бодож байна. Шинжаан Уйгарт манай оюутнууд сурдаг гэж бодохгүй байна. Тийм л ажил хийж явсан байж таарна. Гэхдээ сайн гүрийж байгаад мултрах нь зөв. Хүний нутагт хэцүүднэ шүү дээ.
2011-11-21
Òèéí ø¿¿. Õÿòàäàä ñóðàõ õýðýã áàéõã¿é ýý. Ñ¿¿ëä íü þó ÷ áîëæ ìýäíý.
2011-11-21
хятадад төгссөн сайн мэргэжилтэн гэж дуулдаагүй юм байна
2011-11-21
тэнд юм сурахгүй дээ оюутнаа цөөлье
2011-11-21
хувийн мөнгөөр сурж байгаа хүмүүсийг чи яаж хориглохов дээ
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-21
балиар хятадууд оюутнуудад мэдээгүү байхад нь шургуулахгүй юу. угаасаа тэгдэг гээ биздээ. манай монгол оюутнууд анхааралтай байх хэрэгтэй
2011-11-21
Битгий тэнэгт тэгээд юу ч мэдээгїй 2 монгол шинжаан уйгар луу ямар хэрэгээр явсан болох уу.Эсвэл эндээс Ховдоор хил гарч тэндээсээ бээжин орох гэж явсан уу.Манайхан Хятад ийм хуультай гэдэгийг мэдээд хар тамхинаасаа салмаар юм.угаасаа монголчуудад зохихгїй эд шїї дээ,энд монголд ч бас арай дэндїї хар тамхины шїлжээ їїсчихсэн байгаа
Үгүй дээ. Тэд мэдэхээс илүү мэдэж байсан гэж бодож байна. Шинжаан Уйгарт манай оюутнууд сурдаг гэж бодохгүй байна. Тийм л ажил хийж явсан байж таарна. Гэхдээ сайн гүрийж байгаад мултрах нь зөв. Хүний нутагт хэцүүднэ шүү дээ.