“Харри Поттер”-ын зохиогчоос уучлалт гуйлаа
2013-07-19

Лондоны хуулийн фирм “Харри Поттер” номын зохиолч Жоан Роулингээс уучлалт гуйлаа. Хуулийн компани зохиолчийн нууц нэрийг өөрийнх нь зөвшөөрөлгүй нийтэд зарласан юм.

Зохиолч Роберт Галбрайт нэрээр “Хөхөөн дуу” (The Cuckoo's Calling)  адал явдалт зохиол хэвлүүлсэн аж. “Хөхөөн дуу” ном дайнд оролцсон ахмад дайчин хувийн мөрдөгч болж байгаа тухай гардаг байна.

Ням гаригт жинхэнэ зохиолчийнх нь тухай мэдээ гармагц ном бестселлер болсон аж. Жоан нууц нэрээ яаран зарлах бодолгүй байжээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин