Энэтхэгт дотуур хувцас сурталчлахыг хоригложээ
2013-07-19

Энэтхэгийн Мумбай хотод олон нийтийн газрууд дахь эрэгтэй, эмэгтэй дотуур хувцасны бүх төрлийн сурталчилгааны хэлбэрийг хоригложээ. Дэлгүүрүүд гудамж руу харсан шилэн хоргонд дотуур хувцас байрлуулахгүй байх, мөн гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудаар сурталчлахыг хориглосон байна.

Хотын захиргаанаас уг шийдвэрийг гаргах болсноо “Ойр ойрхон гарч буй хүчирхийллийн хэргийн сэдлийг эдгээр гудамж талбайд буй эротик дүрслэлтэй сурталчилгаанууд төрүүлж байгаатай холбоотой” гэжээ. Мөн өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлэхээс сэргийлсэн гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hmmmmmmmmm:
yumiig horih tusam bur huchtei delgerdeg gej bgaa shd
2013-07-22
k5555:
yamar aimar yum be
2013-07-20