Чулууны-Овооны тойргоос баруун тийш нэг км замыг хаажээ
2013-07-20

  Чулуун-Овооны тойргоос Ботаник чиглэлд "Шунхлайн" шатахуун түгээх станцаас М-Ойл хүртэлх 600 метр замд суурь хучилт хийж өчигдөр өглөө нээгээд байгаа. Харин Чулуун-Овооны тойргоос баруун тийш Нарантуул чиглэлийн замын урд урсгалд нэг км хэсгийг хааж хучилтын ажил хийхэд бэлэн болжээ. Энэ амралтын өдрүүдэд багтаан нэг км урд урсгалын хучилтын ажлыг дуусгах юм байна. Цааш үргэлжлүүлэн Нарантуулаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүрэх хоёр км замын урсгал тус бүрийг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийхээр төлөвлөжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин