ФИФА тасалбарын үнийг зарлалаа
2013-07-22

ФИФА жилийн дараа Бразильд болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарын үнийг зарлалаа. Зочид 440 ам.доллараар тоглолт үзэх аж. Харин бразильчууд 15 ам.доллараар үзэх боломжтой ч настай хүмүүст үзүүлж байгаа хөнгөлөлт бөгөөд хөнгөлөлтгүй бол 30 ам.долларын тасалбараар үзнэ. Хамгийн үнэтэй билет 990 ам.доллар байх гэнэ. Тасалбарыг наймдугаар сарын 20-ноос эхлэн худалдаалж эхлэх юм. Нийт сая гаруй тасалбар худалдахаар тооцоолжээ.

Тэмцээн зургадугаар сарын 12-нд Сан-Паулод эхэлнэ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин