Хятадад химийн үйлдвэр дэлбэрчээ
2011-11-21

Өнгөрсөн амралтын өдрүүдээр 14 хүн амь үрэгдсэн дэлбэрэлт Хятадад болжээ. Дэлбэрэлт Цинтай хэмээх нэгэн хотын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрт болсон байна. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. Шил, таваг гэх мэт бүтээгдэхүүний материалд ордог химийн бодисыг гарган авдаг тус үйлдвэрт үйлдвэрлэлийн аюулгүй байдал зөрчигдсөний улмаас дэлбэрэлт болсон аж. Тус үйлдвэрийн таван ажилтан газар дээрээ амиа алдсан ба 15 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 10 нь шархаа даалгүй амьсгаа хураажээ.
Shuud.mn
Сонин хачин
газрын зураг оруулж тавиач ээ. хаана байдаг хот гэж мэдэх юм бэ.
2011-11-22