“Тал нутгийн марафон-2013” -д 480 тамирчин оролцлоо
2013-07-23

  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээн ням гарагт Налайх дүүргийн нутагт болж өндөрлөлөө. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Марафон гүйлтийн холбоо, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг 8 орны 480 тамирчид хурд, хүч, ур чадвараа сорилоо. 17 дахь жилдээ болсон "Тал нутгийн марафон"-д жуулчид, Монголд суугаа гадаад орны элчин сайд нар, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын ажилтнууд оролцсон юм. Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Шимизү Такенори л гэхэд марафон гүйлтэд тамирчны хувиар хоёр  дахь жилдээ оролцож байгаа юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин