Тэсрэх бөмбөг илрүүлжээ
2013-07-23

Ромын хамба лам Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод айлчлал хийж байна. Тэрбээр ерөнхийлөгч Дилма Руссефтэй уулзаж ордноос гарсны дараа жагсагчид цагдаа нарын хооронд ширүүхэн мөргөлдөөн болжээ. Жагсагчид эрх баригчдыг авлига, хээл хахуульд идэгдсэн хэмээн буруутгаж шатах бодистой лонх шидсэн байна.

Франциск хамбыг хуягласан машинаар зорчихыг хүссэн ч тэрбээр сүсэгтнүүдтэй нээлттэй харилцана гэж татгалзсан нь Бразилийн хүчний байгууллагуудыг нэлээд хүндрүүлж байгаа аж. Түүний үг хэлэх байсан сүмээс гар хийцийн тэсрэх бөмбөг илрүүлж устгасан хэмээн Бразилийн цагдаагийн албанаас мэдээлжээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин