Нийслэлийг шинэ журмаар хөгжүүлнэ
2013-07-23

  Нэг сая 300 гаруй хүн амтай нийслэлийг хөгжүүлэх, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх асуудлыг дан ганц төсвийн мөнгөөр шийдэх нь боломжгүй асуудал. Энэ ч үүднээс зайлшгүй шаардлагатай байгаа ажлыг хувийн хэвшил, иргэдийн санаачлагатайгаар хийлгэж, үр дүнтэй чанартай болсныг нь мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа хөрөнгийг нь шийдэж өгдөг журмыг бий болгожээ. Ингэснээр зөвхөн төсвийн хараат байдлаар бүтээн байгуулалтын ажлыг явуулах бус төр хувийн хэвшлийн холбоо уялдааг сайжруулах, нийслэлд шинээр хийгдэх ажлуудыг чанаржуулах гэх мэт олон ач холбогдолтойг Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хэлж байна. Тухайлбал одоогоор Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр хийх саналыг Дани улсын компани ирүүлээд байгаа бол Улаанбаатар хотын орон сууцны барилгуудын дулаалгыг мөн өөрийн хөрөнгөөр хийхээр Германы компаниас саналаа ирүүлжээ. Хэрвээ дээрх саналууд нь хэрэгжсэн нөхцөлд хөрсөн дээрээ хэр бууж байгааг нь орон нутгийн захиргаа, тухайн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагын хүмүүс тогтоож, хийгдсэн ажлын хөрөнгийг тухайн компанид олгох эсэхийг шийдэх аж. Хэрвээ тухайн хийгдсэн ажил чанаргүй, амьдралд хэрэгжих боломжгүй бол эрсдлээ хувийн хэвшил өөрөө үүрэх юм байна. Одоогоор манайд Концессийн болон Тендерийн гэсэн хоёр хуулиар шинэ техник технологи нэвтрүүлэх, зам барилга байгуулах зэрэг асуудлыг шийддэг. Харин эдгээр хууль хэрэгжих боломжгүй нөхцөлд дээрх шинэ журмыг нэвтрүүлэх юм. А.Энхжаргал
Shuud.mn
Сонин хачин
Харах л хэрэгтэй:
Уг нь зөв санаа байна. Гэхдээ хэрэгжүүлж чадах уу, 5 сард хувийн хэвшилтэй хамтарч ажиллана гээд баахан төлөвлөгөө, хурал болоод л байсан. Одоо хийсэн юм байна уу
2013-07-23