Нийслэлийн зам засварын ажил 62 хувьтай байна
2013-07-24

Энэ жил харьцангуй эрт буюу дөрөвдүгээр сард эхэлсэн нийслэлийн зам засвар, бүтээн байгуулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар 62.25 хувьтай явагдаж байгаа тухай Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Одоогийн байдлаар Энхтайвны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км, Цагаан давааны хогийн цэг хүртэлх хайрган хучилттай 1.66 км, Олимпийн гудамжны 1.1 км, Шалган бүртгэх товчоо зэрэг дөрвөн авто замын ажил бүрэн хэрэгжиж дуусчээ. Харин Дандарбаатарын гудамжны 0.9 км, Зүүн салааны 3.6 км, Бэлхийн таван км-ийн авто замын шинэчлэл хийгдэж, энэ мэтчилэн зорчих хэсгээ бүрэн нээсэн есөн зам байгаа аж. Мөн Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж дөрвөн замын уулзвар болгох 3000 м.кв ажил, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбосон 200м авто зам, төмөр замын доогуурх автомашины нүхэн гарц, Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам гэх мэтчилэн 21 замын ажил хийгдэж байна. Тендерийн үнэлгээний шатанд гурван зам, дахин тендер зарлагдсан хоёр зам байгааг Нийслэлийн авто замын газраас мэдэгдлээ.

.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийн мэдэгдэж буйгаар есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд Улаанбаатар хотын төвийн бүх зам барилга, засварын ажил дууссан байх аж. Тэрээр мөн иргэд газраа чөлөөлөхгүйгээс зарим зам засварын ажил удааширч байгааг онцолсон юм. Түүнчлэн одоо барьж байгаа болон засаж байгаа замуудад хяналт сайн тавьж байгаа тул 1-2 жилдээ эвдэрч муудахгүй гэлээ.

.

Энэ жил 2012 онтой харьцуулахад зам засварын ажилд 1.5 дахин илүү буюу 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.Хэрвээ 22 товчооноос Баянзүрхийн гүүр хүртэлх буюу Туул гол дагасан 50 км хурдны замын ажил эхэлвэл хөрөнгө оруулалт нэг их наяд хүрэх төлөвтэй байгаа аж. Үүнээс Нийслэлийн хөрөнгөөр 15 зам засч, барих бол үлдсэнийг нь улсын төсөв болон Шинэ бүтээн байгуулалт хөгжлийн банк зэрэг газруудын хөрөнгө оруулалтаар хийж байна.

.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
suuliin 23 jild hiigeegui ajliig hiij b,a daa.bi ardchilsan namiig songosondoo setgel hangaluun b,a,shuud utgaaraa nadaa mungu uguugui ch bidnii ediin zasgiin huvid mash ih hemnelt garch baina ,zam sain bolj mashin tereg evdrehgui ,selbeg avah munguuruu ger buldee zartsuulj baina daa, ta buhend bayarlalaa
2013-07-24