Төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү “Болор цом”-ын эзэн яруу найрагч Хасар жил гаруйн өмнө эхнэр хүүхдээ дагуулан Францыг зорьжээ. Тэрээр өдгөө Францад Хүүхдийн театрт жүжгийн зохиолчоор ажиллаж байгаа бөгөөд чамгүй өндөр цалин хөлстэйгээр хамтран ажиллах гэрээ хийжээ.
Удаан хугацаагаар эхнэр хүүхдийн хамт Францад ажиллаж, амьдрах гэрээ хийсэн яруу найрагч Б.Хасарын хувьд визны асуудал хамгийн хүндрэлтэй байгаа төдийгүй иргэншилээ сольж, Францын иргэн болох хүсэлтээ гаргасан ч Цагаачлалын алба хүсэлтийг нь хүлээж аваагүй аж. Аргаа барсан Хасар цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн байна. Одоогоор цагаачлалын албан яруу найрагчийн хүсэлтийн хариуг өгөөгүй байгаа гэнэ.