Баавар нарын ялыг хэвээр үлдээв
2013-07-26

"Дижитал" хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар болон түүнтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115.1, 188.3, 192.1, 192.2, 192.3.2, 192.3.4-т зааснаар буруутган, Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр,  Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаагаар аривчлах ял оноосон юм.
Бааварын хувьд өмнө нь цагдан хоригдсон хугацаагаа хасуулж, 20 гаруй хоног саатуулагдаад суллагдсан бол түүний хамсаатан Г.Адьяасүрэн гэх эмэгтэй гурван сар баривчлах ялаа эдлээд наймдугаар сарын сүүлээр суллагдах юм. Харин долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Алтай  үргэлжлүүлэн хоригдоно.
Гэвч Т.Алтай анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан билээ. Дашрамд дурдахад, Г.Алтай гэх мөс хэмээх нийлэг  аргаар гаргаж авсан хар тамхины  нэгэн төрлийг удаа дараа  гадаадаас оруулж  ирж, худалддаг байсан гэх. Түүндээ насанд хүрээгүй шахам Т.Адъяасүрэнг уруу  татсан оруулсан, Түүгээр ч зогсохгүй Т.Адъяасүрэнгийн найз охиныг  ч хар тамхинд уруу татсан нэгэн аж.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zaluu hun:
Jinhene shoron tsaraitai gar daa ene....
2013-07-26