Цахим үнэмлэх ирэх сараас хэрэгжинэ
2011-11-21

2011 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний загвар, тодорхойлолт, дүрмийн төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж хэлэлцүүлэхийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт Засгийн газрын хуралдаанаас даалгасан. Ийнхүү иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих ажлын бэлтгэлийг хангахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад үүрэг болгосны дагуу үнэмлэх солих ажил хэрэгжиж байна. Мөн ирэх сарын 20-ноос эхлэн иргэдэд цахим үнэмлэхийг олгох бэлтгэл ажил хангагдаад байгаа гэнэ.  Энэ нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх аж.
Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Joloonii unemlehiig bas iishee oruulchihmaar um daa
2012-07-28