Махны үнэ тогтвортой байна
2013-07-26

  Энэ долоо хоногт махны үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Монголын үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ сарын 24-ний байдлаар “Хүчит шонхор”, “Меркури”, “Таван эрдэнэ” зэрэг захад хонины ястай мах 3 орчим хувиар буурсан үзүүлэлттэй буюу 6200-9500 төгрөгийн үнэтэй байна. Харин “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” захуудад өмнөх долоо хоногоос ямар нэгэн өөрчлөлт ороогүй аж. Тодруулбал дээрх захуудад хонины 1кг ястай мах 7400-8500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагджээ. Хонины цул махны тухайд долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад үнэд өөрчлөлт оролгүй 8000-8300 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн махны хувьд ястай нь 8100-10500 төгрөгийн үнэтэй байгаа бол цул нь “Хүчит шонхор”, “Меркури”, ”Бөмбөгөр”, “Хархорин”, “Таван-Эрдэнэ”, “Барс” зэрэг захуудад 9500-11500 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Адууны мах “Бөмбөгөр” худалдааны төвд энэ долоо хоногт өмнөхөөсөө 2.9 хувиар буюу 200 төгрөгөөр буурч 6800 төгрөг болжээ. Харин бусад захуудад адууны мах 6000-6500 төгрөгийн үнэтэй байна. Ямааны ястай мах дээрх захуудад 1 кг нь 6000-6200 төгрөгөөр худалдаалагдаж байна. А.Энхжаргал
Shuud.mn
Сонин хачин
mahnii unee:
mahnii une togtvortoi unetei bna geech...
2013-07-26
Үнэн:
өдийд махны үнэ бууж байх ёстой юм биш үү
2013-07-26