Дизель түлш долоо хоногийн нөөцтэй байна
2011-11-21

Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ 34 мянган тонноор хэмжигддэг гэнэ. ОХУ энэ сард нийлүүлэх дизель түлшнийхээ үнийг тонн тутамд 73 ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын зүгээс Онцгой албан татварыг хөдөлгөхөөс аргагүйд хүрсэн. Ямартай ч, одоогоор манайд шатахууны жижиглэнгийн үнэ өмнөх сарын үнээр нийлүүлэгдэж байгаа бол АИ-92 авто бензины үнэ 60 төгрөгөөр нэмэгдэж, нэг литр нь 1590 төгрөгөөр борлуулагдах болсон. Цаашид нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх уу, одоогийн байдлаар нөөц ямар байгааг албаны хүнээс тодруулахад  А-80 авто бензин 16 хоног, АИ-92 авто бензин 15 хоногт хүрэлцэх хэмжээгээр байгаа гэдгийг хэллээ. Харин дизель түлшний хувьд долоо хоногийн нөөцтэй байгаа гэнэ.
Shuud.mn
Сонин хачин